Биеийн галбир ба сайхан хувцаслах урлаг

4470

Биений хэлбэр: Тэгш өнцөгт

Мөр ба ташааны өргөн тэнцүү, жижиг хөх, бүсэлхий бараг байхгүй. Эрэгтэй хүүхдийнхтэй төстэй бие.

Зорилго: Биений хэлбэрийг "элсэн цагтай” аль болох ойртуулах, бүсэлхий болон ташааг тодотгож өгөх. Өргөн мөрөвчтэй топ, өндөр бүсэлхийтэй цамц, даашинз, нугалаастай эсвэл бөмбөгөр банзал, корсет, бүсэлхийгээ заавал тодотгож байх.

Татгалзах хувцас: хэлбэргүй, эсвэл хэт бариу даашинз, нарийн өмд.

Үлгэр жишээ авах хүмүүс: Жоди Фостер, Мила Йовович, Николь Риччи, Кира Найтли, Камерон Диас.

Ажилдаа: хэлхэгэр цамц эсвэл трапеци хэлбэрийн топ, өргөвтөр өмд, өндөр өсгийтэй туфль.

Өдөр тутамд: мини – банзал, урт түрийтэй гутал, бүдүүн сүлжээстэй свитер.

Үдшийн гоёл: Цайвар өнгийн топ, хуниастай, эсвэл "хонхон цэцэг” банзал, өндөр өсгийтэй туфль

Биений хэлбэр: Гурвалжин

Бүсэлхийнээсээ доош өргөн /ташаа, хөл/, нарийн мөр, жижиг хөх, нарийхан бүсэлхий.

Зорилго: биений доод хэсгийг нүдэнд өртөхгүй болгох, цээжин хэсгийг томруулж харагдуулах, бүсэлхийг тодотгох.

Цээжин биендээ овортой, том детальтай /зах, халаас гэх мэт/, тод өнгөтэй хувцас өмсөнө. Бөмбөгөр ханцуйтай цамц.  Өргөн мөртэй пиджак.  Бүдүүн нэхээстэй цамц. Том хүзүүний зүүлт, чимэглэл. Биений доод хэсгийн хувцас бараан ба шулуун байх ёстой.

Татгалзах хувцас: бариу өмд, өндөр бүсэлхийтэй өмд, хээ хуар, цацаг чимэглэл бүхий банзал.

Хэнээс үлгэр жишээ авах вэ? Шакира, Бейонсе, Кейт Уинслет, Жулия Робертс, Мерил Стрип.

Ажилдаа: тод өнгөтэй цамц, дундаж урттай бараан өнгийн банзал, "завь” хэлбэрийн туфль.

Өдөр тутамд: тод өнгийн топ, задгай энгэртэй цайвар өнгийн цамц, бараан өнгийн трапеци жинс.

Үдшийн гоёл: өвдөгнөөс яльгүй дээш урттай, цээжин хэсэг нь тод, цайвар, олон деталь болон хээ хуар гоёлтой, харин хормой нь шулуун хэлбэртэй, нэгэн жигд бараан өнгөтэй даашинз.  Эсвэл жижиг хар, шулуун даашинз өмсөөд том, овортой сондор зүүнэ.

Биений хэлбэр: Доошоо харсан гурвалжин

Өргөн мөр, том хөх, нарийхан ташаа.

Зорилго: Биений доод хэсгийг томруулж харагдуулах, харин цээж мөрийг багасгах.

Цээжин биендээ бараан цамц, өргөн мөргүй пиджак, оворгүй, нарийн ханцуйтай хувцас, гүн ухлаадастай цамц, зуны топны мөрөвч нь аль болох хүзүүндээ ойрхон. Ташаанаасаа өргөссөн өмд, том гадуур халаас болон ташаа хавьдаа гоёлын элементүүдтэй банзал, дэрвэгэр хормойтой банзал.

Татгалзах хувцас: хэлхгэр цамц, өргөн мөртэй пиджак, том хээ хуартай цамц.

Үлгэр жишээ авах хүмүүс: Деми Мур, Сигурни Уивер, Рене Зельвегер, Сиенну Миллер.

Ажилдаа: хар, бараан цамц, овортой, дэрвэгэр хормойтой банзал, өргөн бүс, өсгийтэй "завь”  туфль

Өдөр тутамд: бараан футболк, өргөндүү, ташаандаа гадуур халаас бүхий жинс

Үдший гоёл: бараан цээжтэй, дэрвэгэр цайвар өнгийн хормойтой даашинз. Өргөндүү өсгийтэй туфль.

Биений хэлбэр: Элсэн цаг

Том хөх, өргөндүү ташаа, нарийхан бүсэлхий. Мөр болон ташааны өргөн тэнцүү.

Зорилго: Биений галбирыг өөрчлөхгүй, улам тодотгож харуулах.

Биеэ дагасан хэлбэртэй хувцас өмсөнө. Бүсэлхийгээ байнга тодотгож байх. Гурвалжин ухлаадастай хувцас сайхан харагдана. Ташаагаа тодотгож, бие дагасан, эсвэл ташаагаараа бариу, бага зэрэг сарвагар хормойтой банзал.

Татгалзах хувцас: хэлхэгэр цамц, дэндүү бариу болон шулуун хэлбэрийн даашинз.

Хэнээс үлгэр жишээ авах вэ: Софи Лорен, Кетрин Зета – Жонс, Скарлетт Йохансон, Хелли Берри, Моника Беллучи.

Ажилдаа: торгомсог цамц, доошоо нарийссан, "харандаа” хэлбэрийн банзал, өсгийтэй туфль.

Өдөр тутамд: цулгуй өнгөтэй сүлжмэл даашинз, задгай энгэртэй цамц /кардиган/.

Үдшийн гоёл: коктейль – даашинз – өвдөг хүртэл урттай, гүн ухлаадастай, бүстэй /заавал!/, өндөр өсгийтэй "завь” туфль.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>