“Жаргалан" сургууль, цэцэрлэг элсэлтээ авч эхэллээ

287

Эх оронч, хүнлэг, БҮТЭЭЛЧ МОНГОЛ хүүхдийг бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг "Жаргалан” цэцэрлэг 2006 онд байгуулагдсан дөрвөн салбартай нийт 80 гаруй багш ажилчидтай 1-5 хүртэл насны хүүхэд багачуудыг асрах хамгаалах, хүмүүжүүлэх болон СӨБ –ийн цогц сургалт явуулдаг. 


 
Манай цэцэрлэг нь Монголд анх удаа Герман, Канад Солонгос зэрэг ОУ-д хэрэгжиж буй дэвшилтэт хөтөлбөрийг туршин, Монгол хүүхдийн сэтгэхгүйд тохирсон, сургалтын аргазүй, технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Сургалтын давуу тал: 
 
• Сургуулийн өмнөх боловсролын зургаан чиглэлийг хөгжүүлэх стандарт хичээлүүд орно. Шатар болон бусад төрлийн IQ хөгжүүлэх сургалтууд бий. 
 
• Мөн тухайн хүүхдийн онцлог, сонирхолд нийцүүлэн шатар, төгөлдөр хуур, бөмбөр цаасан урлал, зургийн дугуйлан хичээллэхээс гадна амьдрах арга ухаан,тоо тоолол, хэл соёл, мэдрэхүй, байгалийн ухаан, урлаг гоо зүй хичээлүүдийг явуулдаг. 
 
• Хүүхдийг өөртөө хяналт тавих, хөдөлгөөний дасгал, хүрээлэн буй орчныг танин мэдэх, ажил хийх дур хүсэл, хариуцлага, анхаарал, бие даасан байдал, эмх цэгцтэй үйл ажиллагаанд сургана. 
 
• Нийгмийн дунд биеэ зөв авч явах, харилцааны болон хүмүүжил төлөвшлийн хичээлүүд ордог.
 
• Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийн үнэт зүйл, авъяасыг нээн илрүүлж, хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж ажиллана.

Багшлах боловсон хүчин: Нэг анги хоёр багштай, мэргэжлийн, туршлагатай багш нар ажиллана.
 
 Хоол: Өдрийн 5-6 удаагийн хоолтой. Хоолны материалыг тогтмол хугацаанд шинээр татан авдаг. Хүүхдийн хоолонд нөөцөлсөн, даршилсан бүтээгдэхүүн огт ашигладаггүй.
 
Төлбөр: Сарын 220.000

Анги дүүргэлт: 15-20 хүүхэд
 
 Ажлын цаг: 07.30-19.00
 
Утас: 99279292
 
           99054837 
 
          89898349

Хаяг: 
 
"Шинэ Жаргалан” :Баянгол дүүрэг, 20-р хороо, Саппорогийн замын урд
 
"Жаргалан Цэцэрлэг”: Баянгол дүүрэг, 10-р хороолол, 3 дугаар эмнэлгийн замын урд
 
"Жаргалан-2” цэцэрлэг: Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, 21-р сургуулийн хажууд
 
"Жаргалан-3” цэцэрлэг: Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордны хойно

Жаргалан үндэсний цогцолбор сургууль
 
Тус сургууль математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 1-р ангидаа элсэлт авч байна. 2-12 дугаар ангидаа цөөн тооны элсэлт авч байна.




Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.