Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг цөөлнө

661
Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг цөөлнөУлсын хэмжээнд ерөнхий боловсролын 22 сургууль 3 ээлжээр хичээллэдэг. Эдгээр сургуулиудын 21 нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг юм байна. Тэгвэл энэ жил 3 ээлжээр хичээллэдэг сургуулиудын тоог цөөлөх зорилтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас дэвшүүлжээ.

Энэ хүрээнд ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийг шинээр барьж байна. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж зарим сургуулийн барилгын ажил удаашрах хандлагатай байгаа аж. 2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 32 мянга 623 хүүхэд элсэн суралцана.

Жил бүр 4 мянга гаруй сурагч хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирж суралцдаг юм байна. Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>