|
Видео

Шинэ мэдээ

16-10-2017, 12:11

Б.Баярсайхан: Мэдрэмж мэдлэггүй эрхтэн дархтануудын хийсэн балгийн үр дагавар одоо гарч байна


Б.Баярсайхан: Мэдрэмж мэдлэггүй эрхтэн дархтануудын хийсэн балгийн үр дагавар одоо гарч байна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад саяхан ажлаас чөлөөлөгдсөн Б.Баярсайхан цахим хуудсандаа дунд боловсролын талаар хөнджээ. Тэрээр тус яаманд ТНБД-аар арав гаруй сар ажиллахдаа хийсэн зарим ажлаа дурьджээ. 
Дуу хөгжмийн багш нартаа энэ өдрийн мэнд хүргэе! 
Монгол хүн, Хүнлэг монгол иргэнийг бэлдэнэ гэж бид Үндсэн хуулиндаа болон БСШУСЯ -ны Эрхэм зорилгод тунхагласан. Өнөөдөр харин энэ хүнлэг монгол иргэнийг бэлдэх томоос том үйл хэргийг дуу хөгжмийн багш наргүйгээр бүтээж чадахгүй юм. Үнэхээр боломжгүй юм.... А, Б үсэг үзэхээс ч өмнө дуу хөгжмийн хичээлээр хүүхдүүд минь монгол урлаг дуу хөгжим бүжиг шүлэг соёлд суралцаж эх орон, эцэг эх улс үндэстнээ хайрлан хүндлэх суурь тавигдаж төлөвшиж эхэлдэг.
Өнөөдөр улсын хэмжээнд СӨБ болон ЕБСд нийтдээ мянга шахам мэргэжлийн дуу хөгжмийн багш нар дутагдалтай байгаа. 90 ээд оны сүүлээр энэ мэргэжлийн багш нарыг бэлтгэж байсан сургуулиудыг татан буулгасан мэдрэмж мэдлэггүй эрхтэн дархтануудын хийсэн балаг одоо жинхэнэ үр дагавар нь гарч байна.
Б.Баярсайхан: Мэдрэмж мэдлэггүй эрхтэн дархтануудын хийсэн балгийн үр дагавар одоо гарч байнаБи өөрөө Багшийн сургуулийн хөгжмийн ангийг төгсөгч боловч өөр мэргэжил эзэмшээд өөр салбарт ажилласан. Гэхдээ насан туршид минь хөгжмийн боловсрол дандаа амжилттай ажиллаж амьдархад суурь түшиг болдогийг мэдэрдэг. Саяхан миний талаар бичсэн мэдээний доор коммент дотор "нэг муу хөгжмийн багш л байсан юм билээ" гэсэн байсан.... Нийгэм энэ мэргэжлийг ингэж л үнэлдэг. Төр нь ч бас энэ мэргэжлийн ямар чухал хийгээд ирээдүйн монгол иргэд үр хойчоо бэлдэхэд голлох үүрэг нөлөөтэй гэдгийг мэддэггүй. Хөгжингүй оронд цэцэрлэг сургуулийн дуу хөгжмийн багш нарын үнэлэмж, цалин хөлс, нэр хүнд өндөр байдаг.
 
 
БСШУСЯ-ны ТНБД аар арваад сар ажиллаад саяхан хууль бусаар ажлаас чөлөөлөгдлөө. Энэ хугацаанд хийсэн ажлуудын нэг нь МУБИС ын СӨББ сургуульд дуу хөгжмийн багшийн анги энэ жилээс нээлгэхээр болсон. Мөн Багшийн сургуулийн хөгжмийн ангийг нээх ажлыг бараг л бүтээсэн дээ (битгий больчихоосой) Мөн ОХУ-д мэргэжилтэн бэлтгэх ажил эхэлсэн. Цаашлаад энэ мэргэжлийн багш нарын үүрэг роль үнэ цэнийг шийдвэр гаргах түвшний хүмүүст ойлгуулж нэр хүнд цалин үнэлэмжийг дээшлүүлэхэд бодьтой ажил хийе гэж бодож байсан юм. Гэвч болно бүтнэ гэж найдаж байна.
Та нар шиг энэ салбарт ажиллаагүй ч хийж бүтээж яваа их үйлсийг тань үнэлж явдаг билээ. Зөв хүн, сайн хүн, сайхан хүн, сахилга баттай тэвчээртэй бусдыг сонсдог хүнлэг энэрэнгүй соёлтой хүнийг та нар минь л бүтээдэг юм шүү!!!!!

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.