Машины зогсоолоор бензис хийхээ болих цаг болжээ

587

талбайFact: 1 –  Сүхбаатарын талбайн урд талын шинээр байгуулагдсан машины зогсоолд машинаа тавихад нэг цагийн 1000 төгрөгөөр  тавьж байна.  Яагаад төв талбайн урд талын нийтийн эзэмшлийн талбайгаа машины төлбөртэй зогсоол болгох захирамжийг хэн нийслэлийн засаг дарга байх үедээ гаргасан юм бэ? гэсэн асуултанд одоо хэн хариулах нь тодорхойгүй байна.

Fact: 2 - "Ю Би констракшн” ХХК”  гүйцэтгэснээрээ тус машины зогсоол энэ компаний эзэмшлийн талбай болсон уу?  мөн л хариултгүй хэвээр байна.

58745

Fact: 3 –  Тус зогсоолд өдөрт хэдэн зуун машин орж гарч үйлчүүлж байна. Тэгвэл 4 цаг зогсоолд машинаа тавихад 4000 төгрөг авч байна. Тус  "Ю Би констракшн” ХХК-ийн өгч буй баримт уншигдахгүйгээс гадна гараар хийдэг код ч үгүй байгаа нь "Ю Би констракшн” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа болох батлагдаж байна.

Fact:4 –  Манай улсдаа хамгийн томдоо тооцогдох энэ зогсоолоо үнэгүй байлгаж болдоггүй юм уу? Төлбөртэй зогсоол нэрийн цаана хэн нэгэн эрх мэдэлтэн эсвэл хувийн байгууллага байгаа нь нүдэнд ил байна.  Өдөртөө хэдэн зуугаараа орж гарах машины зогсоолын  төлбөрөөр  бензис хийхээ зогсоох цаг болжээ.

Эргэн сурвалжлах болно.

Сэтгүүлч : Ч.БАТЗЭВЭГ 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>