|
Видео

Шинэ мэдээ

Г.Дэнзэн эхнэрийнхээ компанид 4,8 тэрбум төгрөгийг улсаас гаргуулж өгчээ

Г.Дэнзэн эхнэрийнхээ компанид 4,8 тэрбум төгрөгийг улсаас гаргуулж өгчээЗГХЭГ-ийн дэд дарга, Эрдэнэс таван толгой ХК-ны ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэн өөрийн найз бүсгүй гэх Г.Уянга гэгчийн нэг сая төгрөгийн дүрмийн сантай үүсгэн байгуулсан "Говь повер” компанид "Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” 17 тэрбумын тендерийг өгсөн нь дуулиан тарьж байсан. Дээрх асуудал илэрсэн даруйд Г.Дэнзэн нар "Гүний гааль байгуулсанаар Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн үйлчилгээг авах шаардлагагүй болсон” гэх шалтгаан нэрлэн уг тендерийг хүчингүй болгожээ.

Улмаар "Говь Повер” ХХК -тай байгуулсан гэрээг цуцалсан бөгөөд ийнхүү цуцалснаас "Говь Повер” ХХК Чингэлтэй дүүргийн шүүхэд 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр нэхэмжлэл гарган нийт 7,413,055,365 төгрөгийг гаргуулж "Говь Повер” ХХК-д олгуулахаар шүүхэд хандсан байна.

Энэ асуудал нь олон нийтийн хараа хяналтаас далдуур хийгдсэн тухай өдгөө зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тухайлбал, "Говь Повер" ХХК буюу эхнэр Г.Уянга нь "Эрдэнэс таван толгой” ХК буюу нөхөр Г.Дэнзэнтэйгээ шүүх дээр "эвлэрч", Чингэлтэй дүүргийн шүүхээр 2013 оны 10 сарын 16-ны өдөр "Эрдэнэс таван толгой” ХК-иас 4,835,164,509 төгрөгийг "Говь Повер” ХХК-д олгуулах шийдвэр гаргуулан авсан ажээ.

Г.Дэнзэн эхнэрийнхээ компанид 4,8 тэрбум төгрөгийг улсаас гаргуулж өгчээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.