|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр, 09:22

Хятадын шөнийн цэнгээний газруудын аймшигт үнэн

Хятадын шөнийн цэнгээний газруудын аймшигт үнэн
2015 онд Хятадын Чэнду хотод шөнийн клубт ажиллаж, загвар өмсөн, бүжиглэдэг байсан уран бүтээлч Украйн гаралтай залуу Сергей Мелнитченкод нэгэн гайхалтай санаа төржээ. Тэрбээр өөрийн нь эргэн тойронд хүмүүсийн мэдэхгүй, анзаараагүй өнгөрсөн их зүйл болж байдгийг ажиглаад ''Хөшигний ард'' нэртэй цуврал бэлтгэн хүмүүст бодит байдал болон тэдэнд харагддаг сайхан зүйлсийн ялгаатай талуудыг харуулж эхэлжээ.

Chinese Nightclub

Тэрбээр өөрийн ажиллаж байсан шөнийн цэнгээний газрынхаа нэрийг нууцалжээ. Анивчих гэрэлд бүжих аз жаргалтай хүмүүс, хүн бүр стрессээ тайлж, хүссэнээрээ хөгжилдөж болдог газрын хөшигний ард юу байдаг бол?

Chinese Nightclub

Тэрбээр өөрийн 4 сар ажилласан шөнийн цэнгээний газрын тухай ярихдаа: ''Энэ бол диско клуб биш. Зүгээр л маш том тайзтай, том баар. Учир нь ирсэн зочдын хэн ч бүжиглэдэггүй, зүгээр л тайзан дээрх үзүүлбэрүүдийг хардаг.''

Тэр Хятадын хамгийн аймшигтай бодит байдлыг зөвхөн тэндээс л харжээ.

Chinese Nightclub

Хятад улс сприптиз үзүүлдэг газруудыг хуулиар хориглон, маш хатуу дэглэмтэй байхаар зохицуулсан боловч тэд маш ухаалаг арга олсон нь ''ширээний хүүхэн'' гэх нэрийн дор халхлагдах ''зугаацуулагч'' бүсгүйчүүд байлаа. Бүсгүйчүүд зөвхөн бүжиглэж, ууж, үйлчлүүлэгчидтэй тоглоом тоглодог. Ирсэн зочдынхоо хамгийн нууцлаг, хачирхалтай хүслүүдийг гүйцэлдүүлэх аргуудыг ч мөн сэджээ.

Chinese Nightclub

Сергейн хэлснээр түүний зэвүүцлийг хамгийн ихээр хүргэсэн нэг явдал бол цэнгээний газар хамт ажилладаг нэг хятад бүсгүй үйлчлүүлэгчдийг хөгжөөхийн тулд өөрийн бие дээр шар айраг асгаж, зочдыг ч мөн өөрийн бие дээр шар айраг асгаж болно хэмээн зөвшөөрчээ. Зочид бүгд л бие биенээсээ илүү бохир зүйл хийж, хөөрхий охинд мэдээж таалагдахгүй байсан ч шөнийн цэнгээний газрын найрсаг төрхийг хадгалан чимээгүй инээмсэглэн зогсож байсан гэнэ.

Chinese Nightclub

Трансжендер охид, шар айргаар дүүргэсэн онгоцонд усанд орох охид, согтуу ажилчид зугаацуулагчид, тэднээс ч илүү согтсон үйлчлүүлэгчид намайг ''Хөшигний ард'' цувралыг бэлтгэхэд хөтөлсөн хэмээн Сергей хожим дурсжээ.

Chinese Nightclub
''Хүмүүсийн дотоод нууцлаг хүсэл маш хачирхалтай. Гэсэн ч тэдний нууцлаг хүслийг хангах нь бидний үүрэг байсан.''

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.