ТАВАНТОЛГОЙГОО “ЦАВЧААЧИД”-ЫН ГАРААС САЛГАЖ, ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛЬЕ

204

ТАВАНТОЛГОЙГОО “ЦАВЧААЧИД”-ЫН ГАРААС САЛГАЖ, ЗЭЭЛЭЭ ТЭГЛҮҮЛЬЕ

 

Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн зургадугаар сарын 26-нд болсон. Гэхдээ эхний удаагийн санал хураалтаар гурван нэр дэвшигчийн хэн нь ч сонгогчдын 50-иас дээш хувийн санал авч чадаагүй. Улмаар долдугаар сарын 7-нд хоёр дахь шатны санал хураалт болж, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Ерөнхийлөгч болсон.

Тэгвэл долдугаар сарын 1-ний өдөр АН-ын зүгээс нэр дэвшигчид хэрвээ Ерөнхийлөгч болбол монголчуудыг зээлнээс нь салгаж өгөх санал хүргүүлсэн юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ асуудал "хэрүүлийн алим” хэвээр байсаар байна. Ерөн­хийлөгч тангаргаа өргөөд удаагүй байхад л зарим нэг хүн хэвлэ­лийн хурал зарлаж, өр дарж өгөөрэй хэмээн "омогдож” байлаа.

Зарим нэг эдийн засаг гадарладаг гэж өөрийгөө дөвийлгөдөг хүмүүс "Хэрвээ зээл дарж өгнө гэвэл Монгол Улс зургаан сар л тэснэ” энэ тэр гэж байлаа. Тэгвэл Ерөнхийлөгч багаа бүрдүүлж, Тамгын газрынхан нь ажлаа эхэлсэн даруйдаа гурван төрлийн зээлийг тэглэх боломжийг судалж, ажлын хэсэг хүртэл байгуулчихаад байгаа.

УИХ-ын З.Нарантуяагаар ахлуулсан ажлын нэлээд идэвхтэй ажиллаж, Ерөнхийлөгч иргэдийн зээлийг тэглэх хуулийн төслийг боловсруулж байгаа гэдгийг АН-ын бүлгийн зүгээс хүртэл мэдээлчихээд байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ч гэсэн иргэдийн зээлийг тэглэх боломж, гаргалгааг ярьж байна. Тэр нь Тавантолгой. Үндсэндээ Тавантолгойн нүүрсийг урд хөрш рүү зарахдаа дундаас цавчдаг байдлыг алга болгож чадвал монголчуудын цалин, тэтгэвэр, малчны зээлийг нэг удаа тэглэж болно гээд байгаа юм. Ерөнхийлөгч Үндэсний телевизээр ярилцлагад орохдоо ч З.Энхболд даргын энэ хувилбарын талаар зухас дурьдсан. Ер нь бол