|
Видео

Шинэ мэдээ

Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй засагт нас бага үлджээ


Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй засагт нас бага үлджээ

МАН бол улстөрийн тогоог жинхэнэ утгаар нь халуу шатааж байна. Удирдах зөвлөлийн хурлаа хийгээд, тогоондоо зөвлөлдсөн асуудлууд нь тэрхэн даруйдаа л сошиалаар цацагдсан. Ер нь МАН-д нууц гэж байхаа больж. МАН зангидсан гар шиг байдаг байсан цаг ард хоцорчээ. Чигч шударга гэх имижийг сүрхий бүрдүүлсэн Ц.Нямдорж дуугарахдаа 60 тэрбумын  бичлэгийг эвлүүлэг биш гэлээ. Намын дарга М.Энхболдыгоо нэгмөсөн нугасалсан зүйлийг тэр ярив. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь намайг байна гэж бодоод саналаа өгөөрэй таминь ээ гээд байсан Ц.Нямдорж өчигдөр тэс өөрийг ярив.

За тэгээд МАН-ынхаа Удирдах зөвлөлийг, Засгийн газрыг ямар нүүрээрээ оршин тогтнох гээд байгаан гэж тэр уурлангуй хэлнэ лээ. Сонгуулийн ийм үр дүн гаргачихаад орших боломж байхгүй гэж тэр хэлэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн талаас илүү нь Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжиж буй энэ нөхцөлд Ц.Нямдоржийн үгс улам л цагаа олж буй биз.

Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсгээ зурсан гишүүд ирэх даваа гарагт УИХ-д огцруулах бичгээ өргөн барина гэх бор шувуу нисч буй. Засгийн газрын гишүүд ч дотроо талцсан байр суурьтай байгаа нь нууц биш.

Шинэ засагт суух хүсэлтэй хүмүүсийн нэрсийн жагсаалт хэд хоногийн өмнөөс гарсан. Сайдад горилогчдын нэрс нэмэгдээд, нэг яаманд нэлээн хэдэн хүний нэрс яригдаад, өрсөлдөөн илтэд ширүүсээд байгаа нь засаг дэндүү ганхсаны илрэл юм.

Нэгэнтээ хөдлөсөн шүд унадагтай л ижил. Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй засагт нас бага үлдсэн харагдана.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намынхаа УЗ-ийн хуралдаан дээр "Би дагаж, мөрдүүлээгүй. Шадар  ч өөрөө надад хэлсэн.  Эрдэнэбат аа, чамайг гэж итгэхгүй байна л даа. Чамайг дагаж далдаганадаг Н.Номтойбаяр мэтийн юмнууд чинь  хийж байхгүй юу гэж хүртэл хэлсэн" гэх ч, асуудлын  учиг үндэс Ж.Эрдэнэбатад бус түүний дарга М.Энхболдод бий.

М.Энхболд болон түүний хүрээлэгчид хариуцлага хүлээн явахыг бусдад нь шаардаж байгаа юм.

Эх сурвалж: Hunnu.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.