“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭНГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

458

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭНГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Өөрийн эзэмшлийн орон сууцаа 180 сая төгрөгөөр тохижуулсан, сард 25 сая төгрөгийн цалин авдаг, 300 сая төгрөгөөр автомашин худалдаж авсан гэх мэт мэдээллүүдээр нэг хэсэг "бөмбөгдүүлсэн” "Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн тухай сөрөг мэдээлэл олон гарсан ч үүнийг хууль хяналтынхан шалгаж, шийдвэрлээгүй удсан.
 
Тэгвэл саяхнаас түүнийгАТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл ирлээ. Ийн шалгах болсон шалтгаан нь түүнийг "Монголросцветмет”-ийн захирлаар ажиллаж байхдаа компанийн эзэмшилд байсан лицензүүдийг БНХАУ-д хууль бусаар худалдсан гэж үзсэнтэй холбоотой гэнэ.
 
Тэрбээр 1994 оноос Орос Монголын хамтарсан "Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлаар томилогдож, энэ албыг 12 жил хашсан. Түүнийг энэ албыг хаших явцдаа "Монголросцветмет” нэгдлийн ерөнхий геологич М.Ариунбаяртай хамтран олон лиценз "зохицуулсан” гэж ярьдаг бөгөөд улсын хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон ордуудыг "хоосон” гэж хуурамч баримт үйлдэн авч үлдээд, өөрсдөө зарсан байж болзошгүй байдаг аж.
 
Мөн түүнийг УИХ-ын гишүүн байхдаа Өмнөговь аймгийн Номгон суман дахь хар тугалгын ордыг хятадуудад өндөр үнээр зарсан хүн гэж ярьдаг. Тэрбээр уг ордыг Алтайн бага уулсын дархан даазат бүсэд багтдаг байсныг хасуулж, бүр 50-иадхан км-ын зайд хилийн боомт нээж өгөхөөр хөөдөлдөж байсан гэсэн мэдээлэл бий.
 
Түүнээс өмнө 2005 онд "Монголросцветмет” нэгдлийн захирлын суудлыг ашиглаж, жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс хэт доогуур хийж өгсний шагналд 300 мянган ам.долларын авлига авсан, мөн "Шижир алт” ХХК-тай хамтран гаалийн татвараас зайлсхийж, улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэргээрээ улсын яллагчаас долоон жилийг чанга дэглэмтэй хорих ангид хорих ял эдлэх шийтгэл сонсож байсан ч шүүхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж "замхаруулсан” байдаг.

Монголын мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>