|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 09:22

П.СЭРГЭЛЭН: ГУРИЛ ИМПОРТООР АВАХЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ

П.СЭРГЭЛЭН: ГУРИЛ ИМПОРТООР АВАХЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ

 

Өвөлжилтийн бэлтгэл хангах зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар нутаг орныхоо өвлийн бэлтгэл, цаг үеийн байдлаа дэлгэрэнгүй танилцууллаа. Зөвлөгөөнд Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат гишүүдийнхээ хамт оролцож, Засаг дарга нар өвөлжилт төдийгүй аймаг, орон нутгийнхаа цаг үеийн тулгамдсан асуудлыг тайлбарлаж, салбарын сайд нараас хариулт авсан юм.

Зөвлөгөөний үеэр Увс зэрэг аймаг гурил импортоор авах хүсэлт тавьж байсан юм. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн энэ асуултад хариулж,

-Энэ жил 170 мянган тн улаанбуудай гаднаас авна. Харин гурил импортоор авахыг зөвшөөрөхгүй. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ, гурилын үнэ өсөхгүй гэж мэдэгдлээ.  

Гантай жилийн үрийн будаа маш чанартай байдаг гэж тариаланчид зөвлөж, хэлдэг. Иймд ирэх жилийн үрийн будааг дотоодоосоо 100 хувь хангана. Энэ зөвлөмжийг тариаланчдадаа дамжуулаарай гэж Ерөнхий сайд хэлээд ер нь Монголдоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг Монголоосоо л худалдаж ав, дотоодын үйлдвэрлэл, аж ахуйн нэгжээ дэмж. Монголд үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг гадаадаас авч буй тохиолдолд хариуцлага тооцох болно гэдгийг Засаг дарга нарт тэрээр анхаарууллаа.

Г.Зул

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.