|
Видео

Шинэ мэдээ

16-10-2017, 12:11

МАНСУУРСАН ЗАЛУУСЫГ СААТУУЛЖЭЭ

 

Энэ сарын 21-нд буюу өнгөрсөн даваа гарагт үдшийн 23.00 цагийн үед Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт  мансуурсан байдалтай хоёр залууг саатуулжээ.


Тодруулбал, Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд суух 31 настай эрэгтэй Э, мөн тус хороонд суух 26 настай эрэгтэй Т нарыг цагдаагийн алба хаагчид саатуулан шалгахад мансуурсан байдалтай байжээ. Тэдний сууж байсан "Toyota Сrown” автомашинаас мансууруулах сэтгэцэд нөлөөлөх "Каннабис” төрлийн ургамал болон бусад зүйл илэрснийг хураан авч Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.
П.ГОО
Olloo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.