Элчин сайд Б.Ганболд Азийн пара наадмын тамирчдын хотхонд зочлов
Азийн пара наадмын 6 дахь өдөр Элчин сайд Б.Ганболд Монгол Улсын баг тамирчдын хотхонд зочлон багийн удирдлага, тамирчидтай уулзан пара наадамд амжилттай оролцсонд тамирчдад баяр хүргэв. Элчин сайд Б.Ганболджүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд барилдажМонголын багийн анхны алтан медалийг авчирсан Н.Алтанцэцэгт амжилттай оролцож алтан медаль хүртсэнд нь баяр хүргэв.
Монгол Улсын баг жүдо бөх, буудлага, хөнгөн атлетик төрлүүдээс 2 алт,1мөнгө, 8 хүрэл, нийт 11 медаль хүртээд байна. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 78 кг-д Н.Алтанцэцэг алтан медаль, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Ууганхүү мөнгөн медаль, эрэгтэйчүүдийн 66 кг-д А.Мөнхбат, 90 кг-д Л.Эрдэнэбилэг, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Болортунгалаг, 70 кг-д Б.Хашцэцэг, буудлагын эрэгтэйчүүдийн 50 метрийн сонгомол гар бууны дасгалд спортын мастер З.Ганбаатар, бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн F57 ангилалд Г.Цогтгэрэл нар тус тус хүрэлмедаль хүртээд байна.
Жүдогийн эмэгтэй баг Тайландыг2:1, БНХАУ-ын жүдочдыг3:0 онооны харьцаагаар хожиж, алтан медалийн төлөө Энэтхэгийн багийг3:0-оор ялж, Азийн пара наадмын алтан медаль хүртлээ.
Эрэгтэй жүдочид Иранд 2:3онооны харьцаагаар хожигдсон ч Тайландын багийг 5:0-оор буулган авч, багаараа хүрэл медаль хүртлэ