|
Видео

Шинэ мэдээ

Нойргүйдэл, уналт таталт өвчин нэмэгдэж байна гэв

Нойргүйдэл, уналт таталт өвчин нэмэгдэж байна гэвМонголын мэдрэлийн эмч нарын нийгэмлэгээс "Нойргүйдэл ба эпилепси” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулжээ.


Энэ хурлаар нойрны өвчнийг эпилепсийн уналт таталтаас хэрхэн ялган оношлох, нойрны үеийн амьсгал түгжигдэх хамшинжийн оношилгооны ач холбогдол, уналт таталтын орчин үеийн менежмент зэрэг сэдвүүдээр Монгол, ХБНГУ, БНСУ, Япон улсын эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Хурлын үеэр өнөөгийн нийгэмд мэдрэлийн өвчин эмгэг, ялангуяа нойргүйдэл, уналт таталт өвчин ихсэх хандлагатай байгаа тул мэдрэл судлалын чиглэлээр ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд салбарт анагаахын бусад салбарын эмч мэргэжилтэн, эрдэмтэдтэйгээ нэгдэж багаар ажиллаж хэрэгтэй байгааг албаныхан хэлж байв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.