"Дэлхийн" ба "жалгын" бөхчүүд
Монголын бокс, чѳлѳѳт болон жу -до бѳхийн тамирчдын эр зориг ур чадвар ихэд дээшилж дэлхийн хэмжээнд үнэлэгдэж байгааг саяхан болж ѳнгѳрсѳн боксын, чѳлѳѳт болон жудо бѳхийн дэлхийн аваргын тэмцээнүүд нотоллоо. Асар ихээр урссан хѳлс, нулимсны үнэ цэнэ. Дэлхийн аварга П.Орхон, Д.Сумьяа нар болон энэ тэмцээнүүдээс медаль хүртсэн тамирчин болгон дэлхийн дэвжээн дээр Монголыг сурталчилж байсан. Олимпийн "алт” "мѳнгѳн” медальт "дэлхийн шилдэг бѳх”-ийн тоонд үнэлэгддэг Н.Түвшинбаярыг дэлхийн аваргын "хүрэл” медаль авахад Монгол даяараа бахдан баярлацгаав. Олимпийн медальт тамирчид энэ тэмцээнээс медаль авч байгаа нь яалт ч үгүй дэлхийн хэмжээнд хүлээн зѳвшѳѳрѳгдѳж байгаагийн илрэл. Монголчууд бид ч атгаг сэтгэлгээнээсээ аажим аажмаар ангижирч, бусдаас үнэхээр илүү ур чадварыг хүлээн зѳвшѳѳрч, дэмжиж эхэлж байгаа нь бас энэ залуусын ач гавьяа. Бид зүгээр л "медаль” гэхээсээ аваргын "алтан медаль”-ыг хүсдэг болсон нь бас л эдний зүтгэлийн үр шим. Монголчүүд бид хүчтэй, мундаг тамирчдынхаа ачаар дэлхийн дэвжээг хардаг боллоо. Тэр хэрээрээ тэдний гавьяа зүтгэлийг үнэлдэг болж байгаа нь "Дэлхийн аварга” тамирчин П.Орхон, дасгалжуулагч багш Ц.Цогтбаяр нарыг олон нийтийн байгууллагаас шагнасан материаллаг шагнал нотлов. Бид улстѳрѳѳс хамааралгүй хѳгжиж байнаа. Тэр тусмаа их спортууд.