|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан

 

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:  Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна.

2017 оны 09 дүгээр сарын 08-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи  зүүн амнаас  секундэд 7-12 метр. 17 цагт 21 хэм, 20 цагт 17 хэм  дулаан байна.

Улаанбаатарт 15 цагт:  19 хэм дулаан, харьцангуй чийгшил 41 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт оройдоо  тогтвортой байна.


2017 оны 09 дүгээр сарын 08-ны 20 цагаас 09 дүгээр сарын 09-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Алтай өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө сэрүүсч 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө  сэрүүсч 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 16-18  хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 10-наас 09 дүгээр сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 10-нд говь талын нутгаар, 12-нд  Алтайн салбар уулсаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө  4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр  цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна.  10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.