Өнөөдөр Алтайн уулсаар сэрүүсч, салхитай байх боловч бусад нутгаар дулаан байна

507

Өнөөдөр Алтайн уулсаар сэрүүсч, салхитай байх боловч бусад нутгаар дулаан байна

 

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Алтайн уулсаар сэрүүсч, салхитай байх боловч бусад нутгаар дулаан байна.

2017 оны 09 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтай салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 10-15 хэм, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, Алтайн өвөр говиор 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 13-наас 09 дүгээр сарын 17-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 13,14-нд ихэнх нутгаар дулаахан Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 15-наас ихэнх нутгаар сэрүүснэ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>