Чингэлтэй дүүрэг “чинээрхэв”

540

 

Улс орны эдийн засгийн байдал хямарч, нөхцөл байдал хүндхэн байгаа энэ цаг үед  "шинэ баян цээж өвчтэй” гэгчийн үлгэрээр нийслэл хотын төвийн дүүргүүдийн нэг Чингэлтэй дүүргийн удирдлагууд бэл бэнчин, хөрөнгө чинээгээрээ гайхуулав. 2016 оны  орон нутгийн сонгуулиар тус дүүрэгт МАН олонхи  болж , орон нутгийн удирдлагыг гартаа аван ажиллаж байгаа. Тус дүүргийн ИТХ-ын даргаар өмнө нь НАЗГ-ын даргаар ажиллаж байсан, хуурамч дипломтой, дүүгийнхээ нэрээр сургууль төгссөн гэж яригддаг Д.Бат-Эрдэнэ ажилладаг бол Засаг даргаар өмнөх дарга, одоогийн УИХ-ын гишүүн Д.Ганболдын "гарын хүн” гэгддэг Ж.Эрдэнэбат ажилладаг.

Чингэлтэй дүүргийн удирдлагууд дүүргийн 25 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэн, ойн хүрээнд одон медаль, ном товхимол, урлаг соёлын арга хэмжээ, бөхийн барилдаан, хүлээн авалт  зэрэг олон арга хэмжээн зохион байгуулахаар төлөвлөжээ.21730869_1571686082852527_8838757672165068433_n

10, 20, 50, 90, 100 жилийн түүхэн ой бол бас яахав гэтэл Чингэлтэй дүүргийн дарга нар  дүүрэг байгуулагдсаныхаа 25 жилийн ойг ийнхүү сүр дуулиантай тэмдэглэх шийдвэр гарган татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй салхинд хийсгэж байгаад харамсах хүмүүс олон байна.21728251_1571686179519184_303484773923299271_nИнгэж дүүргийн 25 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын цаана дүүргийн дарга удирдлагууд нэр хүндээ өсгөх, зардал сүйтгэлээс нь хувь хүртэх далд санаа нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй. Одоогоос 5 жилийн өмнө буюу дүүрэг байгуулагдсаны 20 жилийн ой өнөөдрийн 25 жилийн ой шиг сүр дуулиан багатай, энгийн байдлаар тэмдэглэн өнгөрүүлсэн  гэж гэрчлэх хүмүүс байна. Мөн 20 жилийн ойн медаль, 25 жилийн медалийн хувьд ялгагдахааргүй ижил болсныг та зургаас үзэж болно.21731303_1571686282852507_1033883108005089760_n

Дүүргийн 25 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ямар хэмжээний зардал гарсныг  дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нар дүүргийнхээ иргэдийн өмнө ил тод тайлагнана биз. Зүй нь бол 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, ойн  одон медаль  хийх энэ хэмжээний зардлаар дүүргийн алслагдсан гэр хороололд 1-2  цэцэрлэг барьсан бол илүү иргэд олон нийтэд тустай хэрэг болох байсан.  Тэгээд ч бид коммунист дэглэмтэй БНАСАУ биш дээ хүн тоотой бүхэнд  медаль нэртэй том шар төмөр өгөх хэрэг байсан ч юмуу үгүй ч юмуу. Чингэлтэй дүүргийн удирдлагуудын энэ арга барилаас коммунист стил, жанр нэвт "үнэртэж ” байна. 

АТГ болон  Нийслэлийн аудитын байгууллага тэргүүтэй хууль хяналтын холбогдох байгууллагууд Чингэлтэй дүүргийн дарга, удирдлагуудын бэл бэнчингээрээ чинээрэн, түүхэн цаг хугацааны бус ойн өдрийг зардал сүйтгэл гарган тэмдэглэсэн дээрх  үйлдлийг шалгаад үзэхэд гэмгүй биз ээ.

П.Долгор

Эх сурвалж: Tashuur.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>