75 жил алга болсон хосуудыг мөсөн голоос олжээ

558

75 жил алга болсон хосуудыг мөсөн голоос олжээ

Швейцарийн хэвлэлээр Альпийн нурууны нэгэн мөсөн голоос олдсон цогцосыг 75 жилийн өмнө алга болсон Марселин, Францин Думоулин нарынх мөн болохыг тогтоосон талаар мэдээлжээ. Долоон хүүхдийн эцэг, эх тэд 1942 оны наймдугаар сарын 15-нд үнээнийхээ сүүг саахаар яваад цуг алга болсон аж. Тэдний бага охин Марселин Удри Думоулин нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа "Бид бүхий л амьдралынхаа турш эцэг, эхээ хайсан. Хүүхдүүд нь тэдний цогцосыг олж, хүн ёсоор оршуулна гэдэгтээ итгэж байлаа" гэж ярьжээ.

Тэдний бага охин нь энэ жил 79 нас хүрсэн юм. Эцэг, эхээ алга болох үед дөрвөн настай байсан Марселин "75 жилийн дараа эцэг, эхийнхээ сургийг гаргасны дараа тайвшрах мэдрэмж төрж байна" гэсэн юм.

Орон нутгийн цагдаагийнхан тэднийг өнгөрсөн долоо хоногт Цанфлеурон дахь цанын баазаас холгүй олсон юм. Далайн түвшнээс дээш 2615 метрийн өндөрт байдаг энэ газраас цогцос олдсон даруйд ДНА-гийн шинжилгээ хийжээ. Улмаар 75 жилийн өмнө алга болсон хосуудынх болохыг тогтоосон гэнэ.

Марселин Думоулин алга болох үедээ 40 настай байсан юм. Тэрбээр гуталчин байсан бол эхнэр Францин нь багш мэргэжилтэй байв. Тэд таван хүү, хоёр охинтой байжээ. 

эх сурвалж: http://unuudur.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>