|
Видео

Шинэ мэдээ

МОНГОЛ УЛСЫГ ХОЙД СОЛОНГОСООС ХАРИЛЦААГАА ТАСЛАХЫГ УРИАЛЖЭЭ

МОНГОЛ УЛСЫГ ХОЙД СОЛОНГОСООС ХАРИЛЦААГАА ТАСЛАХЫГ УРИАЛЖЭЭ

 

Цөмийн туршилтын үр нөлөөгөөр дэлхийн улс орнууд Хойд Солонгосоос нүүр буруулахад хүрээд буй. -ын Бүгд Найрамдах Намын сенатор Кори Гарднер өчигдөр (2017.09.18)  эх оронд нь суугаа 21 орны элчин сайд нарт хандаж  Пхеньянаас дипломат болон эдийн засгийн харилцаагаа таслахыг уриалсан захидал илгээжээ.

Эдгээр орны тоонд  Монгол улс болон Хятад, Бразил, Их Британи, Болгар, Камбож, Куба, Чех, Египет, Герман, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Нигери, Пакистан, Польш, Румынь, Орос, Швед, Вьетнам зэрэг орон багтсан байна.

Сенатор захидалдаа "Тус дэглэмийг цөмийн зэвсгээсээ тайван замаар эргэлтгүйгээр татгалзах хүртэл нь дипломат болон эдийн засгийн харилцааны хувьд ганцаардуулах цаг болсон. Ийм дэглэмтэй дипломат харилцаатай байх нь олон улсын хууль дүрмийг үл тоож, дэлхийн улс орнуудыг эрсдэлд оруулж,  зөвхөн буруу үйлдлийг нь дэмжсэн хэрэг юм” гэжээ.

Энэ долоо хоногт Нью Йорк хотноо болох  НҮБ-ын ерөнхий ассамблэйн чуулганы гол сэдэвийн нэг нь  Солонгосын хойгийн асуудал байх аж.

655719562 Монгол Улсыг Хойд Солонгосоос харилцаагаа таслахыг уриалжээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.