Та хэрэв гэнэт мөнгө авч байна гэж зүүдэлвэл бүх юманд сэтгэл хангалуун байна гэсэн үг

816

Та хэрэв гэнэт мөнгө авч байна гэж зүүдэлвэл бүх юманд сэтгэл хангалуун байна гэсэн үг

Зүүдэлсэн зүүднийхээ талаар ганц удаа ч болов гайхаагүй, далд учир утгыг нь, юу зөгнөж байгааг нь мэдэхийг хүсдэггүй хүн байхгүй байх. Бидэнд нийтлэг зүүдлэгддэг 8 төрлийн зүүдний тайллыг хүргэж байна. 

Шүд
Шүд өвдөх юмуу унаж байгаа зүүд ихээхэн зүүдлэгддэг. Энэ нь бодит амьдрал дээр хүндрэл бэрхшээл учрах болзошгүйг зөгнөдөг. Түүнээс гадна бусдын нүдэнд тааламжгүй, муухай харагдахаас айсан байж болох талтай.

Угаас шүд бол гэр бүл, ойр дотныхны харилцааг бэлэгддэг байна. Хэрвээ танд одоо хувийн амьдрал чинь, хайртай хүний чинь харьцаа чухал байгаа бол шүд унахыг зүүдлэх нь та хоёрын дунд үл ойлголцол үүсэхийн тэмдэг.

Та карьер хөөх дуртай хүн бол шүд гэмтсэн, муудсан гэж зүүдлэх нь ажил дээр чинь асуудал гарахын шинж.

Хэрвээ хэд хэдэн шүд зэрэг уналаа гэж зүүдэлвэл нилээд олон хүндрэл бэрхшээл учирна гэсэн үг. Бас гэр бүлийнхний хэн нэгэн өвдөхийг, дампуурал, өлсгөлөнг, унахдаа цус гарч харагдсан бол тэдний хэн нэгний үхлийг зөгнөдөг. Унах гэж ганхаж байгаа шүд зүүдлэх ч мөн л хэн нэгний үхлийг зөгнөдөг. Харин шүдээ эмчлүүлж байна гэвэл тохиолдсон хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна гэсэн үг. Эмчээр шүдээ авахуулж байна гэж зүүдэлвэл өвчин тусахын шинж. Харин өөрийнхөө эрүүл, цагаан, гоё шүдийг бахдаж байна гэвэл таныг баяр хөөр, сайхан мэдээ хүлээж байна.

Мөнгө
Мөнгө зүүдлэх нь амьдрал дээр таны хувьд юу илүү ач холбогдолтой байгааг бэлэгддэг. Хэрвээ гэнэт мөнгө авч байна гэж зүүдэлвэл амьдрал дээр танд бүх юм ойлгомжтой, бүх юманд сэтгэл хангалуун байна гэсэн үг.

Их хэмжээний мөнгө олтол хэн нэгэн танд энэ миний мөнгө гэж хэлж байвал амьдрал дээр хэн нэгэн таны ажил хэрэгт саад учруулна гэсэн үг.

Мөнгөө гээх нь золгүй тохиолдол, таагүй үйл явдлыг зөгнөдөг. Мөнгө өгч байна гэвэл бас л онц биш, гэхдээ үр дагавар нь арай гайгүй.

Зүүдэндээ зоосон болон цаасан мөнгө харж байна гэвэл таны материаллаг байдал зөвхөн өөрөөс чинь шалтгаална гэсэн үг.

Хэрвээ та мөнгөө гээж байвал өөрөө өөрийгөө хянаж чадахгүй байна гэсэн үг. Ихэнхдээ мөнгөөр гачигддаг юмуу мөнгөтэй харьцаж чаддаггүй хүнд мөнгө их зүүдлэгддэг.

Мөнгө тоолох юмуу мөнгөө гамнаж байна гэж зүүдэлвэл ихээхэн ашиг олохыг бэлэгддэг. Харин мөнгө тоолж байтал дутчихвал төлөвлөгдөөгүй зарлага гарахын шинж.

Мөнгөтэй холбоотой гэрээ хэлэлцээр хийж байвал шинэ хүнтэй болох, гэр бүл ойр дотныхонд шинэ хүн мэндлэхийг зөгнөдөг.

Үхэл
Үхлийн тухай зүүд нь амьдрал дээр ямар нэг таагүй явдал, өвчин зовлон тохиолдохыг зөгнөдөг. Өөрийгөө үхэж байна гэж зүүдэлвэл гэнэтийн таагүй явдал тохиох юмуу хэн нэгэнд хууртана. Ойр дотныхоо хэн нэгнийг үхэж байна гэж зүүдэлвэл нилээд олон таагүй зүйлс ар араасаа цуврахын шинж.

Харин дайснаа үхэж байна гэж зүүдлэх нь сайн, таны ажил хэрэг бүтэмжтэй болохын шинж гэнэ.Үхэж байгаа хүний хоолойг зүүдэндээ сонсох нь муу мэдээ сонсохын шинж. Үхлийн тухай зүүдлэх нь сэтгэлийн шаналалд өртөх айдсыг зөгнөдөг. Хэрвээ таньдаг хүнээ үхэж байна гэж зүүдэлвэл амьдрал дээр энэ хүнтэй холбоо тасрах юмуу түүнийг сонирхохоо болино гэсэн үг.

Гэхдээ зарим тохиолдолд үхлийн тухай зүүд нь урт наслах, шинэ амьдрал эхлэхийг зөгнөх нь бий.

Өвчин зүүдлэх нь эрүүл мэндэд ямар нэг асуудал үүссэний шинж гэдэг. Хэрвээ өөрийгөө өвдөж байна гэж зүүдэлвэл маш анхаарал болгоомсжтой байхыг шаардаж байна гэсэн үг. Хэрвээ хэн нэгнийг өвдөж гэж зүүдэлвэл гэр бүлд тань таагүй явдал тохионо. Түүнээс гадна өөрийн ч бай хүний ч бай өвчин зүүдлэх нь хэрүүл маргаан зөгнөдөг.

Байшин
Зүүдэндээ байшин барьж байвал сайны тэмдэг бөгөөд ихэнхдээ санхүүгийн байдал сайжрах юмуу албан тушаал ахихыг зөгнөдөг.

Хэрвээ нурсан байшин зүүдэлвэл хүндрэл бэрхшээл учирна. Ажлаасаа халагдах юмуу гэрлэлтээ цуцлуулах, өвчин тусах магадлалтай. Шатсан байшин салалтыг зөгнөдөг. Зүүдэндээ хуучин байшиндаа эргэж очиж байвал танд сайн мэдээ дуулдана. Хэрвээ тэр байшин чинь сайхан, баян тансаг зүүдлэгдвэл таныг амжилт хүлээж байна. Харин байшин чинь муудсан, тохь муутай зүүдлэгдвэл танай гэр бүлд таагүй явдал, гай зовлон тохиож болзошгүй. Орон гэрээсээ явж байна гэж зүүдэлвэл ойр дотныхноосоо салахын шинж. Гэртээ эргэж ирж байна гэвэл гэр бүлийнхээ хэн нэгэнтэй эвлэрэхийн шинж.

Зүүдэндээ гэрээ хайгаад олж чадахгүй байвал бодит амьдрал дээр хүнд байдалд орж, түүнээс гарахад хэцүү байх болно. Ойр дотныхоо итгэдэг хүнээсээ тусламж ав.

Хаях, гээх
Ямар нэг юм хаяж гээж байна гэж зүүдлэх нь амьдрал дээр ямар нэг нөхцөл байдалд яаж хандахаа мэдэхгүй, зөв шийдвэр гаргаж чадахгүй гэсэн үг. Эргэлзээ, өөртөө итгэх итгэлгүй байдлыг бэлэгдэнэ.

Хэрвээ гээсэн юмаа олж байна гэж зүүдэлвэл амьдрал дээр үүссэн нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар шийдэж чадна гэсэн үг. Олж чадахгүй байвал таагүй зүйл тохиохын шинж. Ямар нэг хувцсаа гээж байна гэж зүүдлэх нь хайртай хүнээсээ салахын шинж. Тэр таныг ямар нэг зүйлд шударга бусаар буруутгана.

Хэрвээ эмэгтэй хүн алтан эдлэлээ юмуу ямар нэг үнэ цэнэтэй эдлэлээ гээж байна гэж зүүдэлвэл золгүй тохиолдол тохиох, ичгүүртэй байдалд орж болзошгүй. Хэрвээ зүүдэндээ юмаа гээснээ тэр дороо биш хэсэг хугацааны дараа мэдвэл урд өмнө нь болоод өнгөрсөн үйл явдлын үр дагавартай тулгарна гэсэн үг.

Хэрвээ та чухал юмаа гээж зүүдэлвэл нилээдгүй гарз учрах юмуу хэрүүл маргаан үүснэ. Нэг их чухал биш юм гээсэн бол бага зэргийн өөрөө хялбархан шийдэж болохоор асуудал үүснэ.

Хөөгдөх
Хэн нэгэнд хөөгдөж зүүдлэх нь үнэхээр аймшигтай. Хүмүүс ихэнхдээ мангас, чөтгөр, араатан амьтан юмуу дайсандаа хөөгдөж байна гэж зүүдэлдэг. Иймэрхүү зүүд нь стрессийн үр дагавар. Хэрвээ таныг таньдаг хүн чинь хөөж байна гэж зүүдэлвэл хэрэг дээрээ тэр хүн таны санааг зовоох, түгшээх асуудал үүсгэнэ. Хэрвээ танихгүй хүн хөөж байвал дэмий зангаасаа болж асуудалд орооцолдохыг бэлэгдэнэ.

Хэрвээ хөөж байгаа хүнээс чинь зугтаах юмуу нуугдахад хэн нэгэн тусалж байвал амьдрал дээр та ямар нэг тусламж авна гэсэн үг. Хэрвээ хөөж буй хүн чинь гүйцээд биед чинь ямар нэг гэмтэл учрууллаа гэж зүүдэлвэл нилээдгүй гарз тохиож болзошгүй. Та ихээхэн анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Хэрвээ та хэн нэгнийг хөөж зүүдэлвэл та амьдрал дээр өөртөө ихээхэн хариуцлага үүрнэ, гэхдээ хөөгөөд гүйцэхгүй бол тэр үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй гэсэн үг.

Унах
Ямар нэг юмнаас унаж зүүдлэх нь өөрийгөө хянаж чадахгүй, тайван байдлаа алдахаас айсны үр дагавар. Унаж байна гэж зүүдэлдэг хүн амьдрал дээр ойр дотныхныхоо дэмжлэгээр дутаж явдаг. Ийм зүүд нь таныг үүссэн нөхцөл байдлыг нухацтай авч үзэж шийдэх шинэ арга зам хайхыг сануулж байна.

Хэрвээ зүүдэндээ унахдаа айж байвал, тэгээд энэ үедээ сэрэх юм бол сайн. Амьдрал дээр бүх хүндрэл бэрхшээлийг хялбархан давж, дайснаа ялж чадна гэсэн үг. Хэрвээ унахдаа шархдаж зүүдэлвэл шинэ хүндрэл бэрхшээл үүснэ, гэхдээ түүнийг даван туулж чадна гэсэн үг. Хэрвээ зүүдэнд чинь хэн нэгэн таныг унахаас аварч байвал ойр дотныхон, бүр танихгүй хүнээс хүртэл тусламж ирнэ гэсэн үг. Харин унахдаа ноцтой гэмтэл авбал найз нөхөд таниас урвахын шинж. Таны итгэдэг хүн өөрөөс чинь урваж болзошгүй тул анхаарал болгоомжтой бай. Хэрвээ хэн нэгний унахыг зүүдэндээ харвал бусдын алдаанаас суралцаж чадна гэсэн үг.

Мөн хүний зүүд биелэх эс биелэх өдрүүд ч байдаг гэнэ шүү.
1-ний зүүд: Биелдэг.
2-ны зүүд: Хоосон.
3-ны зүүд: Хурдан биелнэ.
4-ний зүүд: Удаан хугацаанд биелнэ.
5-ны зүүд: Ач холбогдол өндөртэй.
6-ны зүүд: Биелнэ.
7-ны зүүд: Сайхан зүүднийхээ талаар хэнд ч бүү хэл.
8-ны зүүд: Мөрөөдөл тань биелнэ.
9-ний зүүд: Амжилттай.
10-ны зүүд: Биелэх боловч бэрхшээл учирна.
11-ний зүүд: 11 хоногийн дотор биелж, аз жаргалыг авчирна.
12-ны зүүд: Биелнэ.
13-ны зүүд: Танд бэрхшээл учирна.
14-ний зүүд: Амжилтгүй.
15-ны зүүд: Удахгүй биелнэ.
16-ны зүүд: Биелэхгүй.
17-ны зүүд: 20 хоногийн дотор биелбэл та амжилтад хүрнэ
18-ны зүүд: Ашиг олно.
19-ний зүүд: Гэр бүлийн харилцаанд бэрхшээл учирна.
20-ны зүүд: Удахгүй биелнэ.
21-ний зүүд: 11 хоногийн дотор биелэх магадлалтай.
22-ны зүүд: Гэнэтийн золгүй явдлыг даллана.
23-ны зүүд: Удахгүй биелнэ.
24-ний зүүд: Баярлуулна.
25-ны зүүд: Худлаа зүүд.
26-ны зүүд: Сэтгэл хангалуун байна.
27-ны зүүд: Биелэхгүй учир анхаараад хэрэггүй.
28-ны зүүд: Бэрхшээл учруулна.
29-ний зүүд: Биелэхгүй.
30-ны зүүд: Биелэх магадлал бага.
31-ний зүүд: Хайр дурлал тань 15 хоногийн дотор биелнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>