|
Видео

Шинэ мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим нутгаар салхи ширүүсч, шороон шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим нутгаар салхи ширүүсч, шороон шуурга шуурна

 

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар нойтон цас орж, цочир хүйтэрч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 09 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 9-14 метр, говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 18-23 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 6-8 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 21-нээс 09 дүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 22-нд зарим газраар секундэд 14-16 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-25-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч  шороон болон цасан шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.