|
Видео

Шинэ мэдээ

ӨНӨӨ ШӨНӨ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БУС НУТГААР ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

ӨНӨӨ ШӨНӨ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БУС НУТГААР ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

 

Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.


Есдүгээр сарын 21-ний 20 цагаас 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  3  градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр  хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө нутгийн баруун хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, цочир хүйтэрнэ,  өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.