Компьютер тоглоомын фанат залуу дэлхийн хамгийн том Game Boy-г хийжээ

1155

Компьютер тоглоомын фанат залуу дэлхийн хамгийн том Game Boy-г хийжээ

 

Бельгийн оюутан 21 настай Ильхан Унал дэлхийн хамгийн том Game Boy-г бүтээн, Гиннесийн дээд амжилтын номонд орсон байна. Энэхүү гайхалтай бүтээлийн өндөр нь 110 см, өргөн нь 62 см аж.

 

Үүн дээр оригинал Game Boy дээр тоглодог дурын тоглоомоор зугаацаж болно хэмээн  Mirrorмэдээлжээ.

Бельги зохион бүтээгч залуугийн өгүүлснээр, энэхүү аварга төхөөрөмжид энгийн халаасны   Game Boy-ын картриж таардаг гэнэ. Тэрээр энэхүү тоглоомын төсөл дээр 1,5 сарыг зарцуулсан байна.

 

 

Унал аварга том Game Boy-ын төслийг долоо хоногт боловсруулан, харин цуглуулж угсрахад дөрвөн долоо хоногийг зарцуулжээ. Одоогоор түүний энэхүү аварга тоглоомын төхөөрөмжийг үйлдвэрлэх санал хараахан тавигдаагүй байгаа аж. 

 

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>