УИХ-ын гишүүдийн БАЙР СУУРЬ

503

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Цаг үе маань хэн сайд болохоос илүүтэй хэн хамгийн туршлагатай, чадварлаг, ноён нуруутай, ард түмний өмнө тулгамдсан асуудлыг мэддэг тэр хүн сайд байх хэрэгтэйг сануулж байна. Үлдсэн богино хугацаанд улс орны эдийн засгийг өөд нь татах, хямралаас гаргах, иргэдэд тулгамдаж байгаа брэхшээл асуудлыг шийдэх, дэлхийн улс төрийн уур амьсгалыг мэдэрч чадах, өр зээлийг нимгэлээд явах чадварлаг хүн сайд хийх хэрэгтэй байна. Үзэл баримтлалаараа нэгдсэн 33 гишүүн дотор сайд хийх чадвартай хүн олон бий. Бид одоо дотороо ярьж байгаа. Шинэ ерөнхий сайдыг вакумжуулж болохгүй шүү гэж их захиж байгаа. Бүх гишүүдтэйгээ нээлттэй байх ёстой. Өөрөө ч хамгийн чадварлаг боловсон хүчнийг сонгох боломжийг бид олгох ёстой.

 

 
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байхыг Ерөнхий сайд хар толгойгоороо хариуцдаг юм. Ерөнхий сайд сонголт хийж кабинетдаа хэнийг авч ажиллуулахаа мэднэ. Ерөнхий сайдын асуудал бүрэн шийдэгдээгүй байхад энэ талаар хэн нэгэн байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй. Сайд болох тухай тийм таамаг яриа гадуур явж байгаа юм билээ. Миний хувьд надтай хэн ч юу ч яриагүй, би өөрөө юу ч бодоогүй явна.

 

 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:

 

-Тухайн үед юу болох нь уу харъя. Миний бодол гэхээс илүүтэй намаас бодлогоор шийднэ. Намын бага хурал дээр Ерөнхий сайдад нэр дэвшигч маань хэлэхдээ одоогийн байгаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй, засгийн газрын залгамж халааг үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Үүнийг зөв гэж үзэж байгаа. Монголын төр тогтвортой байх ёстой.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>