|
Видео

Шинэ мэдээ

16-10-2017, 12:11

Энэ өдрийн зурхай /2017.10.10/

Энэ өдрийн зурхай /2017.10.10/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 10. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 20. Ангараг гараг. Гөрөөсөн толгой одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан морь өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх 
                          Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй    
                          Суудал: Мод      

Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдөр тайван, онцын асуудалгүй өнгөрөх шинжтэй. Эрчимтэй сургалт, эрдэм шинжилгээний ажил, биеийн хүчний хөдөлмөр хийхэд сайн өдөр. Бусдаас нуун дарах гэсэн зүйл тань ил гарч ирж мэднэ. Дотны харьцаандаа даруухан байхыг хичээгтүн. Бичиг цаасаа эмхэлж цэгцлэ.


ҮХЭР (4/20-5/20)

Хайр дурлал танд өөрт чинь хүртэл ойлгомжгүй ээдрээтэй байна. Ихэнх хүмүүс төгс харилцааны эрэлд бэдэрнэ. Төгс байдлыг бүү хай. Эс тэгвээс ханийнхаа таны төлөө өөрийгөө золиослох чадвар сайхан чанаруудыг олж харж чадахгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хамаг нөөц бололцоо мөн өөрийгөө ч үрэх өдөр. Үр ашиггүй маргаан ярианаас зайлсхий. Энэ нь таны өсөн дэвшихэд саад болно. Улмаар буруу замаар будаа тээлгэнэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Одоо танд санаснаа гүйцээхэд хэн ч саад болж чадахгүй. Үйл ажиллагаагаа далд, идэвхтэй явуул. Уйгагүй хөдөлмөрлө, таны хүчин чармайлт амжилт авч ирнэ. Хорон үйлдэлд автахаас сэргийл. Хүнд хэт итгэж нууцаа алдах вий.


АРСЛАН (7/23-8/22)   

Таны үйл хөдлөл, сэтгэл санаа тийм ч сайнгүй байна. Хатуу ширүүн үг хэлэх, өөрийн бүрэн ойлголцдоггүй хүмүүсийг гомдоохоос зайлсхий. Бодол санаа, үйл хөдлөлөө хэрэглэх бүхий л боломжийг ашигла. Санхүүгийн амьдрал үнэндээ сайн биш байна.


ОХИН (8/23-9/22)

Хайр сэтгэлийн харьцаанд өсөлт дэвжилт ажиглагдана. Ойр дотны хүмүүстэйгээ бүү зөрчилд Өрсөлдөгчдийнхөө хэрэглэж буй үгийг анхааралтай чагна. Нүдний өвчин хүндрэх магадлалтай байна. Таны мөнгөөр амьдрахыг хүсэгч хүмүүст хариу цохилт өгч сур.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Жинлүүрийн ордны хамгийн тайван хүмүүсийг ч шалихгүй явдал сэтгэл хөдлөлийн хөөрөлд автуулж магадгүй. Мэдрэлийн хэт ачааллаас зайлсхий. Ийм байдалд орохгүйн тулд өөрийн хүрээллийн хүмүүсийг өөрөө зөв сонго. Ажил хэргийн талаар хэт нэг талыг баримтлах хэрэггүй,заримдаа амиа бодож, бөөрөнхий бай.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Та авьяастай чадвартай. Ажлаа амархан зохицуулж чадна. Та өөрийнхөө үзэл бодолдоо нийцэхгүй том хохирол амсана. Хуримтлуулсан мөнгөө үл хөдлөх хөрөнгө, томоохон эд зүйлс худалдан авахад зарцуулахыг танд зөвлөж байна.


НУМ (11/22-12/21)

Ямар ч харилцаа холбоо тогтооход тааламжтай өдөр. Олон хүмүүс сайхан сэтгэлээр нөхөрлөлд итгэж бүх хүмүүсийг шударга хэмээн бодно. Нөхцөл байдлыг хэд хэдэн алхмаар урьдчилан тооцож итгэлтэй түншүүдтэй болох замаар аливаа нөхцөлд дасан зохицож сур.


МАТАР (12/22-1/19)

Цалин хөлсөө нэмүүлэхийг хүссэн бол одоо энэ талаар удирдлагадаа хандахад таатай. Ажил дээрээ нэмэлт үүрэг даалгавар авахаас бүү ай. Ажлын цагийг ихээхэн үр бүтээлтэй ашигласнаар та бүхнийг амжуулж өөртөө шаардлагатай цаг завыг гаргаж чадна. Хоолны дэглэмээ шинэчлээрэй.


ХУМХ (1/20-2/18)

Шинэ ажилд орох, шалгалтад бэлтгэхэд сайн. Улс төрчдийг томоохон амжилт хүлээж байна. Нэг ангийнхан, хамт олонтойгоо харьцаагаа сайжруулах магадлалтай. Таны эрч хүч өндөр байна. Гэхдээ түргэн дуусгаж чадахгүй ажил бүү барьж ав.


ЗАГАС (2/19-3/20)

Баяртай өдөр. Атаач жөтөөч хэн нэгэн таныг унагах гэж оролдох боловч чадахгүй.Харин та хариуд нь энэрэнгүй байж өшөө хорсолд нь бууж өгөхгүй бол хожно. Мэргэжлийн ажлын хүрээнд өөрчлөлт гарч болзошгүй. Идэвхтэй байж ямар ч тохиолдолд ухралт хийж болохгүй.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.