Улаанбаатар Смарт карт ХХК-аас нийтийн тээврийн ШИЛДЭГ ЖОЛООЧ нарыг хоёр дахь удаагаа шалгарууллаа

330

Улаанбаатар Смарт карт ХХК, Нийслэлийн Тээврийн газар хамтран "Нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогоо хамгийн их өсгөсөн жолоочийг шалгаруулах" сарын аяныг зарласан билээ. 

Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, тав тухтай иргэдийн санал гомдолгүй үйлчилгээг үзүүлэх, зорчигчдын төлбөр төлөлтөд хяналт тавьж шугамын орлогыг бүрэн төвлөрүүлэх зорилгоор 2017.09.01-09.30 хооронд шилдэг жолооч нарыг урамшуулах 2 дахь удаагийн аяныг амжилттай зохион байгууллаа. 

Улаанбаатар Смарт карт ХХК-аас нийтийн тээврийн ШИЛДЭГ ЖОЛООЧ нарыг хоёр дахь удаагаа шалгарууллаа Arslan.mn

Нэгдүгээр байранд "Тэнүүн Огоо ХХК”-ийн 09-001 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Баяржаргал, Б.Ганбаяр, хоёрдугаар байранд "ДЮЦ ХХК”-ийн 16-005 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Эрдэнэбаатар, Ч.Бадамгарав, Н.Галсанбат, гуравдугаар байранд "Монкара ХХК” –ийн 08-052 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Бат-Ёндон, Б.Мягмаржав нар тус тус шалгарлаа.

Улаанбаатар Смарт карт ХХК-аас нийтийн тээврийн ШИЛДЭГ ЖОЛООЧ нарыг хоёр дахь удаагаа шалгарууллаа Arslan.mn

Шалгарсан жолооч нарт өргөмжлөл гардуулж мөнгөн шагналаар урамшуулсан бөгөөд тус аяныг үргэлжлүүлэн аравдугаар сард зохион байгуулах аж. 

Улаанбаатар Смарт карт ХХК-аас нийтийн тээврийн ШИЛДЭГ ЖОЛООЧ нарыг хоёр дахь удаагаа шалгарууллаа Arslan.mn

Улаанбаатар Смарт карт ХХК-аас нийтийн тээврийн ШИЛДЭГ ЖОЛООЧ нарыг хоёр дахь удаагаа шалгарууллаа Arslan.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>