|
Видео

Шинэ мэдээ

Энэ өдрийн зурхай /2017.10.13/

Энэ өдрийн зурхай /2017.10.13/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 13. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 23. Сугар гараг.  Үнэг одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин тахиа өдөр. 

                          Барилдлага: Идэр 
                          Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
                          Суудал: Шороо        

Өдрийн наран 7 цаг 13 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдөр танд дотны харьцаа, хайр сэтгэлийн явдал тохиох болно. Зарим нэг нь хэд хэдэн харьцаа тогтоож ч мэднэ. Сэтгэлийнхээ хөөрөлд хөтлөгдсөний хэрэггүй, Өнөөдөр та хуурмаг, буруу мэдээлэлтэй байна.


ҮХЭР (4/20-5/20)

Хэн нэгэн түнштэйгээ алс аялалд явах боломж гарна. Тэнд ажил амралтыг хослуулах болно. Ивээн тэтгэгчдийн мөнгийг ашиглах боломж байна. Олон шинэ адал явдлуудыг хүсэмжлэх авч аахар шаахар зүйлсээс татгалз. Уулзалт хэлэлцээрийн үеэр үгээ цэнэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Нууцлаг уулзалт зарим хүмүүсийн амьдралын гол үйл явдал болно. Тэрээр түүний төлөө амьдарч, түүнд бүхнийг зориулан, түүнээсээ таашаал авна. Хайр дурлалын урхинаас сал. Эс тэгвээс та сэтгэлийн шарх авч, сэтгэл гонсойх болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Танд аз амжилт ирнэ. Хувийн амьдралын бүрхэг ирээдүй бодит байдал болно. Хөнгөн хуумгай бодлогогүй алхмаас зайлсхий. Бэрхшээлийг сэтгэлийн хатаар даван гар. Зам дээр болон жолооны ард болгоомжтой бай.


АРСЛАН (7/23-8/22)   

Зөрчил үл ойлголцох өдөр. Хүмүүстэй харилцахад туйлын муу цаг үе. Оройг ганцаараа өнгөрөөж бусадтай уулзахаас татгалз. Таны ажлыг амжилт ивээнэ. Үүнийг дагаад албан тушаалын дэвшил гарах магадлалтай. Таны хүсэж байсан шиг хялбархан орлого орж ирэхгүй.


ОХИН (8/23-9/22)

Өөрөө өөрийгөө хуурч, зөвтгөх гэж бүү оролд. Та өөрийнхөө ёс суртахуунтай эвлэрч амьдарвал удахгүй хайртай хүнээ алдахад хүрнэ. Ойр дотны хүмүүстэй сөргөлдөн мөргөлдөх бололтой. Олон хүний биеийн эсэргүүцэл муудаж, бодисын солилцоо алдагдах бололтой.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Таны ажил төрөл, карьерт туслахаар шамдаж буй ивээн тэтгэгчид гарч ирж байгаа нь таатай байна. Мөн түүнчлэн урьд нь танд дуртайяа тусалж хамт ажиллаж байсан хүмүүс ч танд таагүй зан үйл гаргаж магад. Энэ бүгдийг тайвнаар хүлээн авах бэлтгэлтэй байх хэрэгтэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ихэнх ажил хурдан шуурхай бүтнэ. Асуудлууд ар араасаа гэнэт гарч ирнэ. Та хуурмаг заль хэрэглэж болохгүй шүү. Ажил дээр гэнэтийн эрс өөрчлөлт гарч магадгүй байна. Та өндөр цалинтай, чөлөөт хуваарьтай шинэ ажилд шилжин очихыг үгүйсгэхгүй.


НУМ (11/22-12/21)

Мэргэжлийн үйл ажиллагаанд тааламжтай өдөр. Ажилдаа дадсан хүмүүс өөрийн авъяас чадвараа нээн илрүүлж тэр ч байтугай хамаг ажиллагсдадаа онцгой оюун ухаанаараа гайхуулна. Ажил дээрээ амжилтад хүрэхийн тулд нэр төртэй хүмүүсийг холбоотноо болго. Зөвхөн хамт олны дунд ажилласнаар мэргэжлийн ур чадварын оргилд хүрч чадна.


МАТАР (12/22-1/19)

Шоу бизнес зугаа цэнгэлийн салбарт санхүүгийн алдагдалд орох магадлалтай. Урлагийн хүмүүс гарахад маш хэцүү хараат байдалд орж магадгүй. Санхүүгийн асуудлаар амжилтад найдаад хэрэггүй. Эрсдэл хийх, ихээхэн бооцоотой тоглохоос зайлсхий.


ХУМХ (1/20-2/18)

Биеэ барьсан түгжигдмэл өдөр. Энэ өдөр та сэтгэл хөдлөлөө бусдад харуулахыг хүсэхгүй. Зорилгодоо анхаарлаа хандуулж түүнд дөхөн очиход таны санаа бодол төвлөрнө. Оюун санааны ба биеийн хөдөлмөр үр дүнтэй байна. Сурлагадаа мэдэгдэхүйц амжилт олно.


ЗАГАС (2/19-3/20)

Урьдах өдрүүдийн төлөвлөгөө, санаагаа хэрэгжүүлэхэд сайн өдөр. Мөрөөдлөө бусдаас нуу. Амжилт гаргах замд тань хөндлөнгийн нөлөөлөл ямар нэг хэмжээгээр саад болно. Томилолтоор явах, гадагш гарах нь баяр баясгалан авч ирнэ. Өнөөдрийн хувьд хамгийн таатай байдал тань ойр дотнынхонтойгоо байх явдал. Найз нөхөд тань танд амжилт авч ирнэ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.