|
Видео

Шинэ мэдээ

Төрөөс алдагдсан ЗАСАГЛАЛЫН ТЭНЦВЭР

Төрөөс алдагдсан ЗАСАГЛАЛЫН ТЭНЦВЭР

 

Анхны хоёр дахь шатны сонгуулиар сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тамгаа гардаж авсан цагаас эхлээд намын бус улсын төлөөлөл болсон билээ. Гэсэн хэдий ч тэрбээр монголын томоохон улстөрийн хүчнүүдийн нэг болох АН-ЫГ төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн, түүнийг тойрон хүрээлэгчид тус намын нөлөө бүхий эрхмүүд. Түүнчлэн 2016 оны парламентийн сонгуулиас хойш Монгол Улсын засгийн эрхээс хөндийрсөн АН-ын нөлөөг батжуулж, эргэн хүчирхэг тоглогч болгосон гол хүчин зүйл бол яах аргагүй Ерөнхийлөгч Х.Баттулга. Жилийн зайтай болсон хоёр сонгуулийн дүн голлох хүчнүүдийн хсюронд тодорхой хэмжээний тэнцвэржилт бий болгосон. Хүчний тэнцвэр бий болж эхлэнэ гэдэг нэг талаараа тогтвортой байдлыг илэрхийлэх авч нөгөө талаар тэмцлийг эрчимжүүлнэ гэсэн үг. Энэ бүх гаргалгааг Монголын улс төрийн орчинд болж өнгөрсөн сүүлийн гурван сарын үйл явдлууд тайлбаргүйгээр нотлох биз. Харин энд анхаарах, хариултыг нь олж авах зайлшгүй шаардлагатай нэгэн асуулт урган гарч ирж байна.

 

Монгол Улсын засаглалын тогтолцоонд тэнцвэр бий юу. Эсвэл байсан хэрнээ алдагдсан хэрэг үү.

Төр, нийгмийн шинэ зохион байгуулалтад орж, засаглалын шинэ тогтолцоо нэвтрүүлснээс хойш даруй 30 дахь жилийнхээ нүүрийг бид дараагийн парламентийн сонгуультай зэрэг үзнэ. Өмнөх социапист, нэг намаас хамаарсан засаглал үр өгөөжөө өгөөгүйн улмаас, өөрөөр хэлбэл хяналт шалгалт, хариуцлагын тогтолцооноос ангид оршсоор ирсэн явдлыг нийтээрээ зогсоосон хэрэг. Дараа нь дэлхийд "мода”-нд ороод байсан ардчиллыг хүлээн авч, төрийн эрх мэдзл нэг цэгт төвлөрснийг гурав хуваан задалсан. Зарчмын хувьд тийм ч шинэлэг зүйл биш л дээ.

Хамгийн анх 1689-1755 оны хооронд амьдарч асан Францын нэрт сэтгэгч Шарль Луй де Монтескье төр, нийгмийг удирдах эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэн хэрэгжүүлэх, шүүх гэсэн гурван салбарт хуваасан байдаг. Өнөө цагт түгээмэл ашиглагдаж буй энэхүү загварыг хэрэгжүүлэхдээ нэг салбарын эрх мэдэл нөгөө хоёртойгоо зөрчилдөхгүй байхыг юун түрүүнд анхаарна. Тэгж гэмээнэ хариуцлага, хяналтын тогтолцоо эрүүл ажиллах учиртай. Харин бидний хувьд нөхцөл байдал эсрэгээрээ, харамсалтай нь социализмын үеийнхээс ч долоон дор нөхцөлд оржээ.

 

Засаглалын эрх мэдлийг хэрэгжүүлэгч үндсэн гурван субьектын хэвийн бөгөөд зохицолт үйл ажиллагааг хангахын тулд Үндсэн хууль батлахдаа, мөн цаашид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ч тодорхой хэмжээнд анхаарч ирсэн нь үнэн. Гэхдээ энэ бүхэн хангалтгүй хэвээр байгааг Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн албан бичиг нотлон харууллаа. Тус албан бичигт Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод байгаа У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх хугацаанд хууль бусаар тагнаж чагнасан, төрийн албыг 60 тэрбумаар наймаалсан гэсэн хоёр асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан байна. Сонсгол явуулах саналын тухайд Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар бүлгийн 8.1 болон 8.2 дахь хэсгийг үндэслэсэн аж.

Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйл.

 

ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ

8.1.Улсын Их Хурал нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг явуулна.

8.2. Улсын Их Хурал нь дараах тохиолдолд өрөнхий хяналтын сонсголыг заавал явуулна:

8.2.1 .Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан;

8.2.2. Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүн хүсэлт гаргасан;

8.2.3. тухайн Байнгын хорооны нийт гишүүний олонх хүэлт гаргасан;

8.2.4.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороо хэлэлцэн хүлээн авсан;

8.2.5.энэ хуулийн 8.5-д заасан (8.5.Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг тоггмол явуулах бөгөөд тухайн хууль, тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болсноос хойш 24-30 сарын дотор эхний хяналтын сонсголыг, дараагийн сонсголыг таван жил тутамд нэгээс доошгүй удаа заавал зохион байгуулна)

 

Дээр дурдагдсан, та бидэнд эчнээ танил болсон асуудлууд шүүх, прокурорын хүрээд багагүй хугацаа өнгөрсөн. Гэтэл хяналтын сонсгол хийх саналыг шүүх засаглалыг хэрэгжүүлэгч өөрөө хүргүүлнэ гэдэг итгэлцэл, цаашлаад тэнцвэрийн асуудал сөхөгдөх шалтгаан болж байна. Манай улсад шүүх засаглалын биеэ даасан, тогтвортой үйл ажиллагаа улс төрийн субьектээс бүрэн хамааралтай оршин тогтнодог. Тодруулбал, Ерөнхийлөгч болон парламентад олонхийг бүрдүүлдэг хүчнээс Монгол Улсад шударга ёс, хууль дүрэм хэрэгжих эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг. Гэтэл бидний дагаж буй ардчилсан засгийн замаар алхахын тулд "гурван хөлтэй” байх шаардлагатай. Үндсэн хуулийн дагуу олгогдсон эрх мэдлээс нь хөөж үзвэл бидний гурван хөлний хоёр нь хоорондоо орооцолдсон, үлдсэн нэг нь тэдэнд чирэгдсэн байдал үргэлжилсэн хэвээр. Ийм байхад хөгжил дэвшил ярьж, урагшилна гэж үгүй. Үүний нотолгоо болгож 1990 оноос хойш ердөө 27 жилийн хугацаанд 15 Ерөнхий сайд солигдсон явдлаар жишээ татъя. Гүйцэтгэх засаглалыг сайдын бүрэн эрхийн хугацаа 60 жил байх учиртай.

 

Харин төрийн тэргүүн Ерөнхийлөгч манай улсын тухайд харьцангуй тогтвортой харагдана. 25 жилд Монголын ард түмний төлөөлөл таван удаа л солигдсон. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн субьект өөрөө засаглалын тэнцвэрийг алдагдуулж буй гол шалтгаан, эх үүсвэр. хууль тогтоох дээд эрх мэдлийг УИХ-д, гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газарт, шүүх эрх мэдлийг Ерөнхийлөгчид олгож, Монгол Улсын эрх мэдлийг гурав хуваахаар Үндсэн хуульд заасан авч мөн л Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд гүйцэтгэх засаглалыг хамаатуулж орхисон гэмтэй. Угтаа бол бүрэн биеэ дааж орших ёстой шүүх засаглал хуулийн дагуу хүчгүйдэж, парламентын засаглалтай орны хувьд бэлэг тэмдгийн хувиар орших ёстой Ерөнхийлөгч төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгчидтэй тэрсэлдэх чадамжтай болсон байна. Түүнчлэн Засгийн газрыг хянаж ажиллах ёстой УИХ-ын гишүүд гүйцэтгэх засаглалын танхимд "давхар дээл” өмсөх ч бас засаглалын тэнцвэрийг алдагдуулж буй асар том хүчин зүйл. Бүгдэд нь эрх мэдэл олгочихсон, нэмээд бие биенээ үгүйсгэх боломжийг нь нээчихсэн учраас манай улсад засаглалын тэнцвэр тэр чигтээ алдагджээ.

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын зарласан ерөнхий хяналтын сонсгол, 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим бүрдүүлэлт аль аль нь үүний тод жишээ болон түүхэнд үлдэж байна. Нэмж дурдахад, хэрэв улстөрийн хүрээнд явагдсан томоохон асуудал бүрээр сонсгол явуулах ёстой аваас Ерөнхийлөгчийн сайд байхдаа Хөгжлийн банкнаас авсан 280 сая ам.долларын асуудал дараагийн хяналтын сонсголын сэдэв болно. Мөн өмнөх "Мэргэжлийн" Засгийн газрын найман сайд "дан дээл”-тэй ажилласан. Тэнцвэргүй нөхцөл байдал хүлээж авсныг нь ойлгож болно. Гэхдээ үүнийг улам дордуулах аливаа үйлдлээс төрийн түшээд маань мэргэн ухаан, Монгол хүний уужуу сэтгэлээрээ зайлсхийгээсэй билээ.


Т.ЖАРГАЛСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.