|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 12:08

​Н.Түвшинбаяр спортоос зодог тайлж, улстөрд хүч үзэхээ зарлалаа

УИХ-ын 2016 оны сонгуульд Баянхонгор аймгаас Ардчилсан намаас нэр дэвшээд ялагдал хүлээсэн Олимпийн аварга Н.Түвшинбаяр их спортоос зодог тайлж, улстөрд хүч сорихоор шийдсэнээ зарлажээ.

​Н.Түвшинбаяр спортоос зодог тайлж, улстөрд хүч үзэхээ зарлалаа

Тодруулбал тэрбээр "Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа, "Ер нь спортод 30 нас гараад ирэхээр ахмаддаа тооцогддог. Удахгүй би зодог тайлна. 34 насандаа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэнэ гэдэг миний хувьд сүүлийн маань боломж байсан. Тиймээс ч надад амьдралынхаа дараагийн шатанд юу хийх вэ гэсэн асуудал тавигдсан. Би залуу насныхаа зорилгыг биелүүлсэн. Одоо Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ. Би монголчуудынхаа хайр ивээл дунд амьдарч яваа хүн. Тэр хэрээр монголчуудынхаа төлөө зүтгэх ёстой гэж боддог. Тэр үүднээсээ УИХ-ын гишүүн болчихвол олон түмний амьдралд тустай, улс эх орондоо хэрэгтэй шийдвэр гаргахад өөрийнхөө хүчийг зориулж болох юм байна гэж бодсон” хэмээн ярьжээ.

Х.Онон

http://www.zuv.mn/page/newsmore/15109

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.