|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 12:08

Урлагийн сайхан гэр бүл хайр дүүрэн жаргалтай

Урлагийн сайхан гэр бүл хайр дүүрэн жаргалтай

 

Дуучин П.Идэржавхлан "Энэ насны хайр” дуугаа клиптэй болгожээ. Түүний шинэхэн клипний өгүүлэмж,зураг авалт цаанаа  нэг донжтой. Хөөрхөн хоёр охин нь аавтайгаа гэр бүлийн баяр тэмдэглэхээр өрөөгөө гоёж ширээгээ засна,ээжийгээ ирэхийг хүлээнэ. Ээж нь орж ирээд ямар их баярласан гээч. Урлагийн сайхан гэр бүлийн амьдрал хайр дүүрэн жаргалтай, Идэржавхлангийн дуулсан дуу ч ханийн жаргалыг өгүүлнэ. Үртэй,ханьтай хүн бүр сонсмоор,аялмаар дууны үгийг Ж.Отгонбаяр бичиж ая данг ч бас тохируулжээ. Нийтийн дууны урлагийн хөгжилд өөрийн гэсэн тод мөртэй яваа П.Идэржавхлангийн гэргий "Х Түц” хамтлагийн жүжигчин Онон хошин урлагийн авъяаслаг залуу жүжигчин билээ. Сайхан гэр бүлд аз жаргал,эрч хүч,уран бүтээлийн онгод ерөөе.
 
Н.Дөл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.