|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Бэрхшээлтэй асуудлуудаа хамтын хүчээр шийдье

Бэрхшээлтэй асуудлуудаа хамтын хүчээр шийдьеСүүлийн үед ихээхэн нэр хүндтэй болж байгаа "РичМон консалтинг компанибарилгын зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэрээр хэд хэдэн цэцэрлэгийн зураг төслийг үнэ төлбөргүй хийж өгч бяцхан хүүхдүүдэд "буян үйлдсээр” буй.

Тэд СХД-ийн 1 дүгээр хорооллын арын дэнжид байрлах олон жил ашиглагдаагүй үйлчилгээний зориулалттай хуучирч эзэнгүй хаягдаад байсан барилгын зориулалтыг өөрчилж, цэцэрлэгийн зориулалттай болгож өгчээ. Тэдний зураг төслөөр 120-160 хүүхдийн цэцэрлэг баригдаж өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байна. Хаа хаанаа энэ мэт хичээгээд сэтгэл гаргавал бид бэрхшээлтэй асуудлуудаа хамтын хүчээр хялбархан шийдчихээд байх юм.

Цэцэрлэгийн хомсдолын тухайд, бид сүүлийн 10 жил энэ сэдвээр ярьж байна. Гэвч энэ чиглэлээр бодитой ажил хийсэн нь тун ховор. Тиймээс РичМон консалтингийнхны жишгээр өөр өөрийн чадах зүйлээр хүүхдүүдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийцгээе. Бидний үрс бүгд адилхан.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.