|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Энэ өдрийн зурхай /2017.10.20/

Энэ өдрийн зурхай /2017.10.20/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 20. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 1. Сугар гараг. Салхины эх одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаан луу өдөр.


                          Барилдлага: Үл тохирох 
                          Шүтэн барилдлага: Сансар 
                          Суудал: Гал    

Өдрийн наран 7 цаг 23 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах улирал 13 цаг 02 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр олон хүн хичээл зүтгэл гаргасныхаа шагналыг хүртэх бололтой. Түншийн харьцаанаас нилээн орлого олж болзошгүй. Хамтын үйл ажиллагаа болон бүтээлч төслөө зоригтойгоор эхэлж болно.


ҮХЭР (4/20-5/20)

Та хэн нэгний чадварыг ашиглаж чадна. Энэ үед ойр дотны хүмүүсийг сонсох хэрэгтэй. Тэгэхгүй бол та ойрын хүмүүсээ алдаж мэднэ. Хөрөнгө мөнгөний төлөө өөрийн нөөц бололцоог хайр найргүй үрнэ. Зовлон жаргал зэрэг бүхий л зүйл ээлжлэн. Үр ашиггүй маргаанаас зайлсхий.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ажил хэргээ эрс өөрчлөхөд таатай. Шинэ мэргэжил эзэмших, хувийн бизнес эрхлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх гэх мэт. Хэрвээ байр суурь, харилцаа холбоо, сонгосон үйл ажиллагааны чиглэлээ хадгалж үлдэхийг хүсвэл шинэ түншүүд, шинэ ажил хайх эсвэл буулт хийх хэрэгтэй болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны сэтгэл санаа тавгүй байна. Багаар бодоход өдрийн турш ийм байдалд байна. Танд сэтгэл зүйчийн зөвлөгөө хэрэгтэй. Тайвшруулах эм хэрэглэ. Эсвэл найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх хялбархан төлөвлөгөө зохио. Гэхдээ архи согтууруулах ундаанаас хол бай.


АРСЛАН (7/23-8/22)   

Та өөр газарт амьдардаг хамаатнуудаа айлчилж очиж магадгүй. Ийм аялал танд сайхан дурсамж үлдээнэ. Амарч байгаа бол амралтын дараа шууд ажилдаа орно гэдэгт бэлтгэлтэй бай. Ажил дээр тань хурдан дасан зохицох шаардлагатай шинэ зүйлүүд хүлээж байна.


ОХИН (8/23-9/22)

Өөртөө итгэлгүй буруу бодол гаргах нь бизнес болон ажилд хохирол учирна. Хэрвээ хэрэгтэй зөвлөгөөг өөрийн болгож чадвал мөнгөний асуудал дээр та аз хийморьтой байх болно. Өөрийн зовлонг дотроо бүү хадгал. Хүнд хэцүү асуудлаа нэр хүндтэй хүмүүстэй зөвлөлд. Ажил хэрэгт тань амжилт гарч байгаа мэт зөвхөн таньд санагдаж байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өөрийгөө хэн нэгнээс хамааралтай мэтээр мэдэрнэ. Эргэн тойрноо уужим ухаанаар хар. Амьдрал таны бодсоноос ч баян тансаг болохыг олж харна. Мөнгө санхүүтэй холбоотой асуудлаар заль мэхэнд хууртахаас болгоомжил.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Санхүүгийн бизнест томоохон хөрөнгө оруулалт бүтэмжтэй байна. Найз нөхдийнхөө зөвлөмжийг сайн сонс. Амьдралынхаа тогтсон хэвшмэл дэг жаягийг эвдэхийн өмнө сайтар тунгаан бодохыг танд зөвлөе. Та олон нийтийн анхаарлын төвд байхыг хүсэмжилнэ.


НУМ (11/22-12/21)

Уран бүтээлч эрч хүчээр дүүрэн байж шийдвэрүүдийг маш түргэн гаргах чадвартай байна. Таны үйл ажиллагааны хүрээг өргөтгөх саналуудыг хүлээж байхыг од эрхэс танд зөвлөж байна.


МАТАР (12/22-1/19)

Үдээс өмнө хэрэггүй зүйлд уруу татагдана. Төлөвлөөгүй ажлын саналаас шууд татгалз. Аюултай газруудаас холуур яв. Гэртээ эрт харь. Орой үдэш явж болохгүй. Хуримтлуулсан мөнгөний ихэнх нь өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдана.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр уулыг эргүүлэх хүчтэй байна. Ажил төрөл, бизнесээ нөхөрсөг, урам зоригтой явуулна. Ажил хэргийн уулзалтуудыг албан ёсны бус нөхцөлд зоригтой явуул. Ресторан, кино театрт оч. Таныг хайр, хайртай хүний тань бэлэг хүлээж байна.


ЗАГАС (2/19-3/20)

Муу өдөр. Мэхлэгдэж, хэл аманд өртөж, дайрагдаж давшлагдана. Үйл явдал таны хүссэнээс эсрэгээр эргэнэ. Тэглээ гээд та үүнд нөлөөлөх боломжгүй. Од эрхэс таныг ямар нэгэн арга хэмжээ авах гээд хэрэггүй гэж зөвлөж байна. Ихэнх муу үр дагавар аяндаа арилах тул тэр цагийг болтол хүлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.