Монголд ашиггүй гэрээ хийсэн До.Ганболд нарыг шалгаж эхэлжээ

653

Монголд ашиггүй гэрээ хийсэн До.Ганболд нарыг  шалгаж эхэлжээ

 

Улстөрд байгаа нь мэдэгдэхгүй атлаа  бараа  тасардаггүй, аль нэг ашигтай газар, тодорхой албан тушаалд байраа олоод  суучихдаг эрхмүүдийн нэг АН-ын гишүүн До.Ганболд  АТГ-ын хаалга татаж буй сурагтай. Түүнийг  болон холбогдох зарим албан тушаалтныг төмрийн хүдэр олборлох гэрээг Монголд ашиггүй хийсэн гэх үндэслэлээр  шалгаж эхэлсэн гэх  мэдээлэл байна. До.Ганболд  АН эрх барьж байх үед тус газрын ерөнхий захирлын албан тушаалд томилогдсон. Дөрвөн жил албан үүрэг гүйцэтгэх зуур матаасаар ажлаа явуулдаг, дураараа авирладаг гэх хэл ам дагуулж байв. Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын сонгуулийн өмнөхөн  "Монросцветмет”-ийн харъяа Баргилтын уурхайгаас 2016-2020 онд олборлохоор төлөвлөсөн төмрийн хүдрийг бөөнөөр нь Хятадын нэгэн компанид зарахаар улайрч явна. Үүгээр ч зогсохгүй Хятадын компаниас хоёр  сая ам.доллар зээлээр авсан” гэх мэдээлэл хэвлэлээр  гарч байв. Удтал ам дамжин яригдсан мэдээлэл саяхнаас баримтжсан уу, эсвэл АТГ түүнд холбоотой мэдээллийн мөрөөр удаан хугацаанд ажилласан уу, ямартай ч хэрэг нээж  шалгаж эхэлсэн мэдээлэл байна.

 

Ч.ЗОТОЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>