13 дахь удаагийн шалгаруулалтад Баянзүрхчүүд амжилттай оролцлоо

773

13 дахь удаагийн шалгаруулалтад Баянзүрхчүүд амжилттай оролцлооЭрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын үндсэн чиглэл, зорилтын хүрээнд иргэд,албан байгууллага, аж ахуй нэгжийн дунд зохион байгуулсан ‘’Эрүүл мэндийг дэмжигч байгууллага’’, ‘’Эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэн’’-ийг шалгаруулах 13 дахь удаагийн шалгаруулалтад Баянзүрхчүүд амжилттай оролцлоо.

Энэхүү шалгаруулалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэг, 85 дугаар сургууль ‘’Эрүүл мэндийг дэмжигч байгууллага’’-аар шалгарсан бол 25 дугаар хорооны иргэн Н.Гаамаа, 13 дугаар хорооны иргэн Д.Отгон, 12 дугаар хорооны иргэн С.Оюунчимэг нар ‘’Эрүүл мэндийг дээдлэгч иргэн’’-ээр шалгарсан юм. Мөн ‘’Эрүүл мэндийг дээдлэгч өрх’’-өөр 21 дүгээр хорооны Д.Долгорсүрэн, 20 дугаар хорооны Б.Цэдэвсүрэн, 23 дугаар хорооны З.Ойдовжамцынх тус тус шалгарчээ.

Уг арга хэмжээний шагнал гардуулах ёслолд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Баянзүрх дүүргийн Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>