|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Автомашиныг өвөлд бэлтгэх арван зөвлөгөө

Зуун зуун жилийн туршид Монголчууд өвлийг өнтэй сайхан давахын тулд "Хүйтний ам наашилж хөхүүрийн цаашилж байна” гэцгээж өвлийн бэлтгэлээ базааж ирсэн. Тэгэхээр энэ удаад бэлтгэлээ базааж амжаагүй, болон нийт жолооч нартаа зориулж автомашины тос тосолгооны талаар мэдээлэл хүргэхээр засвар үйлчилгээний газруудыг зорьсон юм. Та төмөр хүлэгтээ тэр тусмаа хөдөлгүүрийн эд ангидаа өвөл,зун ямар тос масло таардаг, хэдэн литр ордгийг, аль нь сайн байдгийг, нийт зардал нь хэчнээн төгрөг болохыг тэр бүхэн мэддэггүй. Тиймээс энэхүү зөвлөмж таныг тос тосолгооны газрыг зорихоос өмнө мэдээлэл өгөх болно гэдэгт итгэлтэй байна. 

Автомашин хөлөглөгч та төмөр хүлгийнхээ өвлийн бэлтгэлийг базаахаар "Доктор"-ыг зорих гэж байна уу. Тус сервисийнхэн мэргэжлийн зөвлөгөө өгч, таны унаанд тохирсон зөв сонголт хийхэд тусална. Тэднийхэн чанараараа хүлээн зөвшөөрөгдсөн 76, Caltex, Castrol, Delco, Dragon, Eneos, Mobil, Shell, Total, ZIC шилдэг тосны брэндүүдийг танд санал болгож байна. 

Эдгээрээс гадна Mitsubishi, Honda, Nissan, Toyota нэрийн тоснууд ч мөн сонголтод багтах аж. Моторын тос солиход Mark-II/2500cc/ 35-83 мянга, Prado маркийн автомашин 38- 89 мянга, Land Cruiser 64-163 мянган төгрөг болох юм байна. Мөн өвлийн техник үйлчилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгч сугалаанд оролцож автомашин хожих боломжтой. Тосоо солиулаад азаа үзэхэд юун буруу гэж. 

Моторын тос, автомат кропны шингэн, механик кропны шингэн, туслах кропны шингэн, редукторын шингэн, хөргөлтийн шингэн, гидрийн шингэн гэх. Panda авто эмчилгээг зорьсон бол дэлхийн брэнд болсон бүх төрлийн тос, масло тэнд бий. Хэрэв та моторынхоо тосыг солиулах гэж байгаа бол Суудлын жижиг тэрэг 35-65 мянга, "жийп” 80-140 мянга, кропны тос нь суудлын жижиг тэрэг 90-135 мянга, "жийп” 90-135 мянга төгрөг тус тус болж байна. Энэ бол зөвхөн дундаж ханш хэрэв та сайн чанарын тосоор солиулах бол илүү үнэ төлөх болно.

Урамшууллын карттай техник үйлчилгээ талын 12 төрлийн үзлэг оношилгоог үнэгүйгээр хийж 10-22 цаг хүртэл сунгалттайгаар ажиллаж байна. Акумагийн "Жи Эс-ойл” тос тосолгооны зас варын газрыг зоривол Солонгос улсын тос тосолгооны бүтээгдэхүүний тэргүүлэх үйлдвэрийн дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнээр таны машинд үйлчлэх юм байна. Моторын тос дөрвөн литрээрээ савлагдсан нь 35-63 мянгад хэлбэлзэж угаагч, маслын шүүр, мотор бэхжүүлэгчийн үнэ нь тусдаа тооцогдох аж. 

Кропны тос нэг литр нь 5500-7500 төгрөг суудлын автомашинд 10- 12 литр ордог байна. Нийслэл хотын хэмжээнд 130 гаруй мянган суудлын болон хүнд оврын автомашин замын хөдөлгөөнд оролцож байдаг гэсэн судалгаа бий. Засвар үйлчилгээний бизнес эрхлэгчид чамлалтгүйгээр өссөн байдаг. Аль ч засварын газарт очиход тос маслыг нь солиод л өгнө. 

Харин ямар сонголт хийх нь таны хэрэг. Дараагийн дугаартаа автомашины дугуйны үнэ ханш, чанарын талаар мэдээлэл өгөх болно. 

Автомашины тухай сонирхолтой баримт 
Хамгийн анхны автомашиныг 1668 онд Бельги улсад үйлдвэрлэсэн байдаг. Автомашины шил арчигчийг анх эмэгтэй хүн санаачилжээ. 1924 онд "Форд” автомашиныг 265 доллароор худалдаж байсан "Формула-1” уралдааны машинууд 55 кг жинтэй. Автомашины радиог 1929 онд анх санаачилсан. 

Автомашины даатгалыг 1897 онд АНУ-д нэвтрүүлсэн. Хамгийн анхны автомашины уралдаан 1895 онд АНУ-ын Чикаго хотод болж байсан бөгөөд тэмцээний ялагч нь цагт дундажаар 115 км хурдалсан байдаг. "Феррари” компани дээд тал нь өдөрт 14 автомашин л үйлдвэрлэдэг. Европын орнуудаас автомашины түгжрэлээрээ толгой цохьдог нь Люксембург. Энд 1000 хүн тутамд 570 автомашин оногддог байна. 1887 онд "Бенз” компани анхны автомашин худалдаанд гаргасан. 

Б.Нямдорж http://niigmiintoli.mn/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.