|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 12:08

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 2-7 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3  хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2017 оны 10 дугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд  баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.