"С.Зоригийн хэргийг нууцаас гаргах санал оруулна"

785

"С.Зоригийн хэргийг нууцаас гаргах санал оруулна"

 

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тамгаа гардаж авсныхаа дараа ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжилт болон зарим асуудлаар үүрэг чиглэл өгчээ. Тэрээр "Даргын зөвлөлийн гишүүдтэй уулзаж байгаагийн гол шалтгаан нь С.Зоригийн хэргийн шийдвэрлэлт. Тагнуулын байгууллага шалгасан, цагдаагаас хол байсан гэдэг асуудал ярихгүй. Захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгууллаа гээд байсан. Одоо тэр захиалагч нь байдаг юм бол зарлах арга хэмжээ ав. Эхэлж захиалагчийг нь олж тогтоочихоод тэдний үүрэг даалгаврын дагуу хүний амь хөнөөсөн хүнийг нь олж тогтоодог хуультай биз дээ. Баримтгүй шийтгэчихсэн юм бол хилсээр шийтгэсэн хүмүүсийг цайруулах арга хэмжээг нэн яаралтай авах хэрэгтэй. Мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд энэ хэргийг нууцаас гаргах санал танилцуул. Түүнийг нь би Засгийн газарт оруулна” гэсэн байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>