|
Видео

Шинэ мэдээ

17-11-2017, 12:08

Албан тушаалд очихыг хэт их хүссэн Л.Энх-Амгалан

 

Хөвсгөл аймгаас Улсын Их хуралд 2 дахь удаагаа сонгогдоод байгаа Л.Энх-Амгалан гишүүн албан тушаалын төлөө сүүлийн 2 сар ил болон далд зүтгэлээ гэж ярих улс төрчид олон болжээ. Түүний хувьд Ж.Эрдэнэбатын толгойлж байгаа 32-ын бүлэгт хамаарах улс төрч.

32-ын бүлгээс өмнө нь Л.Энх-Амгаланг Шадар сайдад нэрийг нь дэвшүүлсэн. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнтэй хамтран ажиллахаас татгалзсан билээ. Учир нь тэрээр шадар сайд болох юм бол эрх ашгийн зөрчил үүснэ. Л.Энх-Амгалан нь 10 гаруй компанид хувь эзэмшдэг. Иймээс Засгийн газрын бодлого шийдвэрт хувийн эрх ашиг үйлчилж болзошгүй гэж Ерөнхий сайд үзсэн билээ.

Л.Энх-Амгалангийн хувьд шадар сайдын суудлаас мултарсан ч албан тушаалтай үлдлээ. Уг нь өнгөрсөн жил гаруйн хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажилласан. Харин энэ удаад 32-ын бүлгийн дэмжлэгтэйгээр УИХ-ын дэд даргын суудалд тухлаж байна.

Л.Энх-Амгалантай УИХ-ын дэд даргын суудлын төлөө 33-ын бүлгээс Ж.Энхбаяр хүчтэй өрсөлдсөн. Гэвч МАН-ын 65 гишүүний олонхи нь Л.Энх-Амгаланд санал өгсөн байна. Түүний хувьд уг албан тушаал дээр очихын тулд 32-ын бүлгийн дэмжлэгийг авахаас гадна 33-ын бүлгийн хэсэг хүмүүстэй тохиролцоо хийсэн гэх таамаг улс төрийн хүрээнийхний дунд явж байна.

Ийнхүү хашир улс төрч Ц.Нямдоржийн орыг MSC-ийн гэх тодотголтой 32-ын бүлгийн төлөөлөл болох Л.Энх-Амгалан эзлэхээр болж байна. Үүний цаана М.Энхболдын суудлыг хамгаалах гэсэн 32-ын бүлгийн оролдлого гэх таамаг ч явж эхлээд байна.

Эх сурвалж: Аsuudal.mn

http://asuudal.mn/more/1432

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.