Ким Чен Ун АНУ-ын хүн амын 90 хувийг устгах боломжтойг анхааруулжээ

550

Ким Чен Ун АНУ-ын хүн амын 90 хувийг устгах боломжтойг анхааруулжээ

 

АНУ-ын зүгээс БНАСАУ-д хориг тавьж хохирол учруулах зэргээр өдөөн хатгах оролдлогоо зогсоохгүй бол "түүхэнд урд хожид үзэгдээгүй гамшгийг” тус оронд мэдрүүлэх болно хэмээн саяхан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун мэдэгдэж байв. 


Тэрээр АНУ-ын эх газрын хэсэг болон Ази-Номхондалайн бүс нутаг тэдний зүгээс хариу цохилт өгөх "хүчирхэг хэрэгслийн” байнд багтаж байгааг онцлон сануулаад байсан нь  цахилгаан соронзон орны (EMP- Electro Magnetic Pulse) цохилт бололтой.

Уг цахилгаан соронзон орны цохилтоор АНУ-ын эрчим хүч, хүнсний хангамжийг тасалдуулж, хүн амын 90 хүртэл хувийг устгах боломжтой  төдийгүй эрчим хүч, холбоо харилцаа, интернэтийн дэд бүтцийг тасалдуулах болно цөмийн физикчид Конгресст анхааруулжээ.


Б.Орхон

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>