50 иргэн, аж ахуй нэгжид ‘’Тамхи’’ худалдаалах тусгай зөвшөөрөл олгов

212

 

Баянзүрх дүүргийн Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй тамхи худалдаалах эрх бүхий иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж байна. Хяналт, шалгалтыг Тамхины хяналтын тухай хууль, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаа билээ.

Дашрамд мэдээлэхэд 2016 онд шинээр 100 иргэн, аж ахуйн нэгжид ‘’Тамхи’’ худалдаалах зөвшөөрөл олгосон байдаг. Харин 2017 онд энэ тоо нэг дахин буурч ‘’Тамхи’’ худалдаалах тусгай зөвшөөрөл шинээр олгох иргэн, аж ахуй нэгжийн тоог 50 хүртэл багасгасан байна. Мөн иргэд ‘’Тамхи’’-ны тусгай зөвшөөрлийн захирамж гарсан мэдээллийг Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дэргэдэх мэдээллийн самбараас ил тод, түргэн шуурхай авах боломжтой хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

50 иргэн, аж ахуй нэгжид ‘’Тамхи’’ худалдаалах тусгай зөвшөөрөл олгов
50 иргэн, аж ахуй нэгжид ‘’Тамхи’’ худалдаалах тусгай зөвшөөрөл олгов
50 иргэн, аж ахуй нэгжид ‘’Тамхи’’ худалдаалах тусгай зөвшөөрөл олгов


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.