Улс төр, хуулийн сүлжээтэй луйварчин Ч.Бээжинхүү гэж хэн бэ

255

Улс төр, хуулийн сүлжээтэй луйварчин Ч.Бээжинхүү гэж хэн бэ

 

-Армийн хошууч генерал О.Үржин хаус авчих санаатай давхиж явсан юмсанж-

2007 онд Ж.Цэрэндагва гэдэг нөхөр Зайсангийн аманд 3,3 га газар болоод авчээ. Яахав дээ тухайн үеийн Байгаль орчны сайдын зөвлөх ах Ж.Хатанбаатар нь дүүгийнхээ нэр 3,3 га газраа шилжүүлэхгүй юу. Ихэнх сайд дарга нар энд тэндээс авсан газрын гэрчилгээ, эд хөрөнгөө жолооч, туслах, хамаатан садныхаа нэр дээр байлгадаг байлаа шүү дээ. Зайсанд  үнэ хүрэх  газартай гэнэн нөхөр  байгааг зартай луйварчин Ч.Бээжинхүү гэгч мэдсэн байгаа юм.

Ч.Бээжинхүү гэж хэн бэ гэж үү. Ерөнхийдөө бол Солонгос, Японы виз асуудалгүй, шонхор барих зөвшөөрөл олж өгч чадна,  Мэргэжлийн хяналтын газарт ажилд оруулчихна, гол нь мөнгө шүү гэдэг нөхдийн нэг. Арай Монгол Улсын Ерөнхийлөгч болгоно гэдэггүй байх. УИХ-ын гишүүний найз, одон медаль авч өгнө гэж бусдыг залилж явсан  эмэгтэй. Залилангийн асуудлаар цагдаагийн газраар  ороод гарсан эмэгтэй Тэр эмэгтэй Ж.Цэрэндагватай уулзаад "Ийм газрыг зүгээр хараад сууж болохгүй. Эдийн засгийн эргэлтэнд оруулья. Би танд 50 сая төгрөг өгье. Итгэмжлэх бичээд өгчих” гэжээ.

Газрын талаар тийм сайн ойлголтгүй байсан уу, асуудал орно гэж айсан уу  Ж.Цэрэндагва арван сая төгрөгөөр итгэмжлэх хийгээд өгчээ.  Байгаль орчны сайдууд Зайсангийн газраас мөнгө хийдэг, бас асуудал дагуулдаг үе л дээ. Ингээд итгэмжлэхтэй болсон Ч.Бээжинхүү   хэд хэдэн бизнесменд өнөөх газраа үзүүлсэн байдаг. Бизнес хийе, бүтээн байгуулалт өрнүүлье гэсэн хүнд бол авах хүсэл төрөхөөр газар.

Ингээд Б.Лхагвасүрэн гэдэг хүнд 400 мянган ам.доллараар зарахаар болж гэрээнд гарын үсэг зуржээ. Тав арван сая төгрөгөөр одон медаль зарна гэж явсан Ч.Бээжинхүү гэнэт тэрбумтан болчих нь тэр. Арай гэж авсан арван саяын итгэмжлэх ийм хэмжээний мөнгө болно гэж хэн санах вэ дээ. Мэдээж мөнгөтэй болсон Ч.Бээжинхүү "Ланд криузер” машин хоёрын зэргийг авч ихэд тансагласан юм байх.