|
Видео

Шинэ мэдээ

Зурхайн ордуудыг 2017 оны сүүлийн саруудад юу хүлээж байна?

Таныг харж, ойлгодог хүнтэйгээ учирна. Оны сүүлчээр биш ч байж болно, гэхдээ та найдвараа гээх хэрэггүй.

Зурхайн ордуудыг 2017 оны сүүлийн саруудад юу хүлээж байна?

Матар

Амьдралынхаа хайр дурлалыг олох азтай хүн. Таны бүдүүлэг гэж бодож явсан хүн танд үнэхээр чин сэтгэлээсээ хайртай юм шүү. Та өөрийгөө юунд бэлэн байгаагаа асуугаарай. Эдгээр саруудад энэ хүнтэй цуг амьдарч чадах уу?

Хонь

Таны зүрхний нэг тал хайртай хүнээ тавьж явуулахад бэлэн байгаа бол нөгөө тал нь зуураад үлдэхийг хүснэ. Та өөрийгөө хөндлөнгөөс нь харж чаддаг бол таныг алмайруулж орхих болов уу. Та өөрийнхөө хүрэх ёстой цэгтээ хүрч чадна.

Мэлхий

Амьдралын хамгийн таагүй үеийг та даван туулж чадна. Хамгийн гол нь тэвчээртэй хүлээгээрэй.

Арслан

Та харилцаа, дасах гэсэн зүйлээс зугтааж байна. Танилцах. Тэднийг үзэн ядна. Харилцаа. Хэнтэй ч нэгдэхийг хүсэхгүй байна. 2017 он таны хувьд тодорхой бусаар дуусах бололтой. Нэг л зүйлийг бүтэн жилийн турш хийж галзуураагүйдээ та өөрөөрөө бахархах хэрэгтэй. Удахгүй хайр ирнэ, та хүлээгээрэй.

Охин

Ажилдаа том амжилт хийсэн. Хайр дурлалын хувьд та тэр хүний төлөө их зүйл хийсэн. Өөрийнхөө үнэ цэнийг мэдэр, энэ оны сүүлийн саруудад та өөрийгөө бодох цаг болсон.

Үхэр

Сүүлийн үед сэтгэл дундуур байна уу? Зөв замаа олж чадахгүй байгаа мэт санагдаж байна уу? Бүх зүйл хэвийн, та эргэлзээгээ арилгах хэрэгтэй. Амжилт гаргаж чадахгүй гэсэн айдсаасаа сал. Үлдсэн хоёр сар танд тийм ч таатай санагдахгүй тул бэлэн байгаарай.

Ихэр

2017 он таны хувьд холимог жил байлаа. Ажил өөрчлөгдөнө. Харилцаа ч мөн адил. Амьдралын өөрчлөлтүүдээс айж байсан ч гэсэн та хийж чадсан. Сонголт болгон айдас төрүүлэх хэдий ч эрт орой хэзээ нэгэн цагт хийхээс өөр аргагүй. Та зохих харилцааг олж чадахгүй ч гэлээ өөрийгөө бүрэн олно.

Хумх

Оны сүүлчийн саруудад таны өнгөрсөн үе мөшгөсөөр байх болно. Та өөрчлөгдөж, том болсон ч гэсэн таны багадаа хийсэн алдааг сануулсаар л байна. Өнгөрсөн үеэр өөрийгөө үнэлүүлэхгүй байх ёстойг анхаарна уу.

Загас

Өнгөрснийг тавьж явуулаад шинэ хайрыг олох цаг болжээ. Таныг аз жаргалтай байгааг харж атаархсан зарим нэг хүмүүс танд муу зүйл хийхийг оролдож магадгүй учраас анхааралтай байгаарай.

Жинлүүр

Та шархтай, гэхдээ эдгэх хугацаа байгаа. Амжилтад хүрлээ гэж бодонгуут арагшаа ухрахаас өөр аргагүй нөхцөл байдал үүснэ. Тайван байгаарай, амьдрал гэдэг чинь өөрөө хүрд шиг эргэдэг юм шүү дээ.

Хилэнц

Та ухаанаараа гайхагдана. Та аливааг өөр өнцгөөс харж чаддаг. Та орь ганцаар явах чоно байсан, зорилгынхоо төлөө ч үхэн хатан явна. Гэхдээ таны амьдралд хэн нэгэн гарч ирэх бөгөөд замаа цааш цугтаа үргэлжлүүлнэ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.