Өвөлжилтийн бэлтгэл улсын хэмжээнд 82 хувьтай байна

884

Өвөлжилтийн бэлтгэл улсын хэмжээнд 82 хувьтай байна

Малчдын өвс, тэжээлийн бэлтгэл, аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, ус, хашааны хүрэлцээ, хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэдөвөлжилт, хаваржилтын бэлтгэл 82 хувьтай гарчээ.

Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг бэлтгэлээ 80-86 хувь хангасан бол бусад аймаг 80-аас доош хувьтай байгаа тухай мэдээ ирүүлжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт аймгийн хэмжээнд 88.5, сумын түвшинд 58.5 хувьтай байна.

Манай улсын нийт нутгийн 30 орчим хувь буюу Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгийн зарим сум зудын их эрсдэлтэйд тооцогджээ.

Энэ жил хонин толгойд шилжүүлснээр 106.9 сая толгой мал өвөлжих бөгөөд 22,800 өрхийн 9.8 сая мал отроор өвөлжиж, хаваржина гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>