|
Видео

Шинэ мэдээ

“Салхи” хамтлаг 20 жилийн ойгоо фэнүүдтэйгээ хамт тэмдэглэнэ

“Салхи” хамтлаг 20 жилийн ойгоо фэнүүдтэйгээ хамт тэмдэглэнэ

 

”Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө”, "Ногоолин”, "Хөөрхөн охин” зэрэг хит дуунуудаар залуусыг байлдан дагуулж байсан  "Салхи” хамтлаг 20 нас хүрчээ. Монголын хөгжмийн ертөнцөд өнгөрсөн 20 жилийн хугацаанд өөрийн гэсэн өнгө аястай уран бүтээлүүдийг туурвиж ирсэн хамтлагийн залуус 20 жилийн ойн тоглолтоо хийх гэж буйгаа албан ёсны фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. 

Салхи дэгдэхийн тоогооор нэгэн зүрх хосолж 
Салхи дэгдэхийн тоогоор шинэхэн хайрын үр сэтгэл зүрхэнд дэлбээлж
Салхи дэгдэхийн тоогооор гуниг сэдэрч 
Салхи дэгдэхийн тоогоор ухаарал нэмсээр 
Бидний хайрын ертөнцөд 20-н жил улирчээ
Үүрдийн дурсамж болон үлдсэн хэлж зүрхлээгүй гуравхан үгний чинь төлөө
Илчлэхийг хүссэн нандин хайрын чинь өмнөөс бид дуулж байна 
Дурсамжиндаа тухлан саатах үдэш 2017 оны 11 дүгээр сарын 25-нд уулзацгаая хэмээн тоглолтын зараа тараажээ.  "Салхи” хамтлагийн 20 жилийн ойн тоглолт  Улаанбатар паласын концертын танхимд ердөө ганцхан удаа болох аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.