|
Видео

Шинэ мэдээ

“Саусгоби Ресурсес”-ийн захирлыг Хятадад баривчилжээ

Саусгоби Ресурсес компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх Захирал Б.Аминбөхийг баривчилсан талаар Ройтерс агентлаг  мэдээлжээ. Түүнийг  аравдугаар сарын 11-нд БНХАУ-ын Рижао хотын хорих ангид саатуулагдсан байна.  Тус агентлагийн мэдээлж байгаагаар Б.Аминбөх нь залилангийн хэрэгт сэжиглэгдэж байгаа аж. Түүнийг баривчлагдсантай холбоглуулан Саусгоби Ресурсес компани долоо хоногийн өмнө Б.Аминбөхийг үндсэн ажлаас нь чөлөөлсөн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.