|
Видео

Шинэ мэдээ

Архангай аймагт малын галзуу өвчин бүртгэгдлээ

Архангай аймагт малын галзуу өвчин бүртгэгдлээ

Дорнод аймгийн Баяндун сумын Яргай багийн "Үхэрт” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ тус багийн малчин Г-гийн 4 үхэрт мал, амьтны гоц халдварт "Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, шинжлүүлэхэд шүлхий өвчин болох нь тогтоогдсон байна. 

Мөн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн "Хэрмэн толгойн-Ар” гэдэг газар 10 үхэр, Хэрлэн сумын Өлзийт тосгоны 7 дугаар баг "Өвөр булгийн эх” гэдэг газар 6 үхэрт, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 17 үхэр, Дорноговь аймагт энэ өвчний тохиолдол хэд хэд бүртгэгдээд байна. 

Тэгвэл Архангай аймгийн Жаргалант сумын Хоолт багийн "Бугатын-Эх” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаанд 10.30-ны өдөр мал, амьтны халдварт "Галзуу” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч шинжлүүлэхэд "Галзуу” өвчин болох нь тогтоогдсон байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.