ФОТО: СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙН нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна
Зураг дээр дарж үзнэ үү.
"Жилд 4000 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна "
Сүрьеэ өвчин нь дэлхий олон улс оронд өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгаан болж, нийгэм эдийн засаг, хүний эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж буй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Сүрьеэ өвчнөөс сэргийлэх хянах үйл ажиллагаанд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оны энэ сарын 23-24-ний өдрүүдэд "Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт сүрьеэгийн үндэсний сургалт, хэлэлцүүлэгийг Blue Sky төвд зохион байгуулагдах гэж байна.
Өнөөдөр энэ асуудлаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Ж.Нарантуяа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Глобаль сангийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг, МСЭМХ-ны тэргүүн Ц.Ганхүү нар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.