Жолооны үнэмлэхийг энэ сараас хэвлэж эхэлнэ

308

Жолооны үнэмлэхийг энэ сараас хэвлэж эхэлнэ

Хэвлэх байгууллагын сонгон шалгаруулалтаас үүдэн жолооны үнэмлэхний хэвлэлт бүрэн зогсоод байсан. Тэгвэл энэ сард багтаан жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

"Тендерт шалгарсан компани бараа бүтээгдэхүүн болон хэвлэх тоног төхөөрөмжөө нийлүүлсэн. Одоо техникийн тохиргооны ажил явагдаж байна. Тиймээс 11 дүгээр сардаа багтаан иргэдийн жолооны үнэмлэхийг хэвлэж, тараана” гэдгийг цагдаагийн ахмад Н.Пүрэвдорж хэллээ.

 

Одоогоор Лицензийн төвд 100 мянган жолооны үнэмлэхний хэвлэлт хүлээгдэж байна. Үүнээс 40 мянган үнэмлэх нь нөхөн олгох, солих жолооч нарын материал байгаа аж. Эхний ээлжинд нөхөн олгох болон солих үнэмлэхүүдийг хэвлэх юм байна.

 

Жолооны үнэмлэхний тараалтыг Монгол шуудангаар болон тусгай 11-09 дугаарын утас, Дүнжингарав худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан хийхээр болжээ.

 

Б.Энэрэл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>