Дулаан, тохилог орчинд суралцаж эхэллээ

626

Дулаан, тохилог орчинд суралцаж эхэллээЯпон улсын Засгийн газраас хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлдэг ‘’Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах’’ хөтөлбөр Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуульд амжилттай хэрэгжлээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн хичээлийн болон дотуур байрны засварын ажлыг ‘’И Эс Мон’’ компани гэрээний дагуу хугацаандаа хийж гүйцэтгэсэн байна. Иймд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ болон Япон улсын Элчин сайдын яамны бусад төлөөлөгчид ‘’Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах’’ хөтөлбөрийн хэрэгжилттэй очиж танилцсан юм.

Дашрамд мэдээлэхэд 85 дугаар сургуульд уг хөтөлбөр амжилттай хэрэгжиснээр

20 дугаар хорооны 850 орчим  хүүхэд, багачууд дулаан сургууль, халаалттай байртай болж ая тухтай, тохилог орчинд суралцаж эхлээд байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>